Энэтхэгийн утсан хөгжмийн мастер таалал төгсөв
2012-12-12

Энэтхэгчүүдийн хамгийн их хүндэн  хайрладаг утсан  хөгжмийн  нэрт мастер Рави Шанкар өвчний улмаас 92 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Сан Дего хотын “Scripps Memorial” эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт хэвтсэн юм. Гэвч харамсалтай нь түүний бие дээрдэлгүй байсаар багтраа өвчний улмаас насан эцэслэсэн байна. Шанкар дэлхий нийтэд энэтхэгийн үндэсний утсан хөгжмийг таниулсан гавьяатан юм. 1967 оноос утсан хөгжмөөр хөгжимдөж эхэлснээрээ түүний  уран бүтээлийн гараа эхэлсэн. Гурван удаагийн Гремми шагналтан тэрбээр гарцаараа хөгжимдөөд зогсоогүй охидоо ч бас сайн  хөгжимчид болгосон юм. Түүний охин Аноушка Шанкар энэ оны Гремми шагналд нэр дэвшиж байна. Түүний гайхалтай хөжмийн эгшгийг дууныхаа гоцлол хөгжим болгосон алдартнууд олон  бий. Рави Шанкарын таалал төгссөн гэсэн харамсалтай мэдээг дуулсан  сая сая энэтхэгчүүд гашуудаж байна. Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синх “Рави Шанкар бол энэтхэгийн төдийгүй дэлхийн хөгжмийн түүхэнд томоохон орон зайг эзэлдэг, гайхалтай  уран бүтээлч байсан” хэмээн дурсан өгүүлсэн байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин