Монгол Италийн бизнес форум боллоо
2012-12-13

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ Итали-Монголын худалдааны танхимтай хамтран Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан барилга, хот байгуулалт, дэд бүтэц, тээврийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх зорилгоор холбогдох салбаруудад үйл ажиллагаа эрхэлдэг Италийн 40 гаруй пүүс компанийг оролцуулсан бизнес форумыг өчигдөр Ром хотноо зохион байгуулав. Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар форумыг нээж үг хэлээд Италийн ажил хэрэгч хүмүүст хандан Монгол Улсын эдийн засаг, бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Итали-Монголын худалдааны танхимын захирал Микеле Де Гасперис Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилга, хот байгуулалт, дэд бүтэц, тээврийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулга хийж, сонирхсон асуултуудад хариуллаа. Тус бизнес форумд БНИУ-ын Дэд бүтэц болон Тээврийн яамны холбогдох албаны хүмүүс, Италийн “Финмекканика”, “Салкост”, “Маире Текнимонт” компани болон Италийн инженер, архитектурын холбоо зэрэг барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын томоохон пүүс компаниудын төлөөлөл оролцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
СӨНӨЖ СҮЙРЧ ДАМПУУРЧ БАЙГАА ИТАЛИТАЙ ЮУ ГЭЖ ХЭЛХЭЛДЭХ ГЭЭД БАйна. ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧДЫН ОРОН ШҮҮДЭЭ.
2012-12-14