“Монголын анагаах ухаан 2009-2012” үзэсгэлэн гарна
2012-12-14

“Монголын анагаах ухаан 2009-2012” нэртэй үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.Үзэсгэлэнд 2009-2012 онд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төсөл, сэдвийн үр дүнг дэлгэн харуулах юм бөгөөд биоанагаах, эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, эмзүй ба уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлүүдээр гарагх юм. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар Шинжлэх ухаан технологийн сангийн болон гадаад, дотоодын бусад санхүүжилттэй төслүүдийн үр дүнг олон нийтэд сурталчилан таниулна. Үзэсгэлэнгийн үеэр эрдэмтэн докторууд лекц унших аж. Үзэсгэлэн өнөөдөр 14.00-18.00, 15-ны өдөр 10.00-16.00 цагуудад ЭМШУИС-ийн Соёлын төвд болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин