Колумбын гоо бүсгүй хар тамхины хэрэгт холбогджээ
2011-11-04

Колумбын гоо бүсгүй болж байсан 31 настай загвар өмсөгч Энжи Санклементе Валенсия олон улсын хар тамхины гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж долоон жилийн хорих ялыг Аргентинийн шүүх оноожээ. Түүнчлэн найз залууд нь мөн долоон жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр Мексикээр дамжуулан Европ руу хар тамхи гаргадаг хууль бус наймаачдад туслан залуу бүсгүйчүүд олж өгдөг байсан гэнэ. Энжи Санклементе түүнд тулгасан ялыг эсэргүүцэж байгаа бөгөөд Аргентинд хууль бус наймаа хийхээр биш харин гэрлэхээр ирсэн хэмээн баталжээ. Үүнээс өмнө Энжи Санклементе хар тамхи хэрэглэсэн хэмээн буруутгагдаж байсан юм.
Shuud.mn
Сонин хачин