Хонконг IPO хийхэд хамгийн тохиромжтой талбар байхаа болив
2012-12-18

Дэлхийн IPO хийдэг үндсэн зах зээлүүд дотор Хонконг тэргүүлж байгаад энэ жил байраа дөрвөөр ухраажээ. Хонконгийн Хөрөнгийн бирж тавд бичигдэж байгаа Куала-Лумпурын биржээс цөөхөн оноогоор тэргүүлэв. Эхний гурван байрт хэн орсон нь тодорхойгүй байгаа ч тэдгээр нь Европын томоохон бирж Лондонгийн LSE, Америкийн Nasdaq зэрэг гэдэг нь ойлгомжтой билээ. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, Шанхайн хөрөнгийн зах зээл муу үзүүлэлттэй гарчээ. Хонконгийн Хөрөнгийн бирж гадны нэг ч компанийг татан авчирч хувьцааг нь зах зээл дээр гаргаж чадаагүй юм. Лондон хотын үнэт эдлэл үйлдвэрлэдэг Graff компани эцсийн мөчид энэ саналаасаа татгалзсан бол хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” баг Нью-Йоркийн Хөрөнгийн биржийг илүүд үзжээ. Энэ жил Хонконгийн бирж дээр голчлон жижиг компаниуд хувьцаагаа арилжаалсан бөгөөд томоохон үнийн дүнтэй наймаанууд хийгдээгүй аж. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин