2013 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын тэмцээнүүд
2012-12-18

Манай тамирчдын амжилт өсөхийн хэрээр Монгол оронд зохиох олон улсын уралдаан тэмцээний тоо арвижиж, монгол тамирчидтай Улаанбаатарт маань ирж хамтарсан бэлтгэл хийх сонирхол өсдөг нь гарцаагүй. Тэр ч ёсоор 2013 онд Монгол Улсад тив дэлхийн болон олон улсын цөөнгүй тэмцээнийг зохион явуулах ажээ. Эдгээрээс чөлөөт бөхийнхөн нилээн завгүй байх төлөв харагдаж байна. Гуравдугаар сарын 2-3-нд эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цомын тэмцээн анх удаа Монголын дэвжээнд болох бөгөөд дэлхийн шилдэг долоон орны баг тамирчид хүрэлцэн ирэх юм. Наймдахь багаар Монголын бөхчүүд барилдах нь мэдээж. Улмаар тавдугаар сарын 11-12-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Mongolia Open" олон улсын гуравдахь удаагийн тэмцээн болно. Түүнчлэн долдугаар сарын 25-28-нд чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхийн Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Монголын үзэгчдийн нүдийг хужирлах нь. Эдгээр гурван тэмцээн Олон улсын бөхийн холбоо FILA-гийн календарьт батлагдсан тул манай чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээ урагшлуулан 2013 оны нэгдүгээр сарын дундуур явуулахаар шийдвэрлэжээ. Харин нэгэн харамсалтай гэмээр мэдээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж ирсэн "Чингис хаан" жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг зэрэглэл бууруулан Азийн нээлттэй тэмцээн (Asian Open Ulaanbaatar) нэртэй болгох тухай Олон улсын жүдогийн холбооноос мэдэгдээд байна. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
эээээээээ Усан спортоо хөгжүүүлэээчэээ???? Юм л болвол дандаа л жудо шааж байх юм. Хүн амын эрүүл мэндэд нэн тустай усан спортыг ирэх онд тэргүүн эгнээнд хөгжүүл!!!!!!!!!!!!!
2012-12-19
o nar:
хгшхширзүрзоз
2012-12-18