Леди Гагагийн толгойн гоёл
2012-12-18

Дуучин Леди Гага хэзээнээс л этгээд сонир хувцас өмсөж олныг алмайруулсаар ирсэн. Түүний дараагийн гаж хувцаслал нь бас л багагүй шуугиан тариад авсан нь түүний шинэхэн гоёл байсан юм. Түүнийг нь харсан хүмүүс ам сайтай байсан нь ховор. Учир нь түүний толгойн гоёл шувууны тор шиг байжээ. Үүнийг харсан фенүүд нь маш хүйтэн хөндий харагдаж байна, шоронд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн тухайгаа хэлжээ. Леди Гага энэхүү гаж гоёлоороо Манхеттанд зочлох үеэрээ гангарсан бөгөөд шинэхэн гоёлоосоо нэлээд түүртсэн байдалтай харагдаж байжээ. Хэт өндөр өсгийт өмсөж, биеэ барьсан хар хувцастай байсан бөгөөд хамгийн гол нь түүний толгой дахь тор нь нүдийг нь халхалж байсан нь замаа харахад төвөгтэй байдал үүсгэж байсан аж. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин