НҮБ Сирийн дүрвэгчдэд 1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
2012-12-20

НҮБ Сирид байгаа болон Сирээс хөрш орнуудруугаа дүрвэн гарсан дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулахар төлөвлөж байна. Одоогийн байдлаар 525 мянган сиричүүд эх орноосоо дүрвэн гарч хөрш зэргэлдээх орнуудруугаа гарсан  гэсэн тооцоо судалгаа байна.  Харин ирэх оны зургадугаар сар гэхэд дүрвэгсдийн  тоо сая гарна гэсэн судалгаа байгаа аж. НҮБ-ийн гаргасан тойм судалгаагаар өдөрт 2000 орчим хүн зэргэлдээх Лив, Турк, Ирак, Йорданруу дүрвэн гарч байгааг тогтоожээ. Хэдийгээр буун дуу нижгэнэсэн дайны хөл дор байхаас хамаагүй дээр гэж үзэж дээрх улсуудруу дүрвэн гарсан Сиричүүд хоол хүнс, эм тариа, хувцас хэрэглэл гээд наад захын хэрэглээгээр хомсхон байгаа. Хоёр жил шахам дарийн утаа үнэрлэж харийн оронд хуарангаасаа холдох эрхгүй байна гэдэг тун ч хэцүү.  Гэсэн ч амьд мэнд байж хэзээ нэгэн өдөр дайн дуусч энх тайван цаг ирнэ гэж найдаж байгаа тэдний хувьд энэ бол багахан зовлон  болчихоод байна. НҮБ өнгөрсөн хугацаанд дүрвэгсдэд 520 сая ам.долларын тусламж үзүүлсэн аж. Харин ирэх онд төсвөө нэмэгдүүлж тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа  нь энэ юм. Энэ хөрөнгө мөнгө зөвхөн дүрвэгчдээс гадна дөрвөн сая сиричүүдэд хүртэх ёстой. Басхүү Сири улсад ирсэн Палистины дүрвэгсдэд ч мөн тусламж очих ёстойг НҮБ сануулж байгаа. Палестинаас Сирид 100 мянга орчим дүрвэгчид амьдарч байгаа. Дайны сүүдэр дор энгийн номхон иргэд үрэгдэж байгаа нь зүйд нийцэхгүй. Ойрхи дорнодод үүсээд байгаа дайнаас дүрэвэгсдийн олонх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа юм.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин