2012 оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
2012-12-21

Өнгөрөн одож буй энэ онд дэлхий нийтийн анхаарлын төвд байсан онцлох содон үйл явдлуудыг ShuuD.mn сайтын зүгээс нэрлэж байна.  Сонгуулиар баялаг байсан энэ жилд олон улс төрийн тэргүүнээ сонгож, төр засгаа төвхнүүлсэн юм. Түүнчлэн энэ онд гарсан ололт амжилт, түүхэн үйл ядвал,  алдартай хүмүүсийн үхэл зэрэг интернэтээр хамгийн их хандалттай байсан мэдээ мэдээллийн товчоог эмхэтгэн уншигч олондоо хүргэж байна.  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Энэ он сонгуулиар баян жил байсан. Эдгээр сонгуулиудаас хамгийн дуулиан шуугиан тарьсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль байсан юм. Энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама улиран сонгогдсоноороо нэлээд онцлогтой болсон. Түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни байлаа. Барак Обама иргэдийн төлөөлөгчдийн танхимын 303 саналыг авч чадсанаар дахин ирэх дөрвөн жилд Цагаан ордны эзний суудалд суух болсон юм. Барак Обама өнгөрсөн хугацаанд гүйцэтгэж амжаагүй ажлаа гүйцэлдүүлэх болно хэмээн амласан. Мөн улс орныхоо эдийн засгийг тогтворжуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, америк мөрөөдөл өвөртөлсөн цагаач иргэдэд боломж олгох, гацаанд орчихсон байсан эрүүл мэндийн даатгалын асуудал зэргийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг нэн түрүүнд шийдэхээр ажилдаа ороод байгаа. Тэрбээр он гармагц ерөнхийлөгчийн тангарагаа өргөхөөр зэхэж байгаа юм. Ши Жиньпин БНХАУ-ыг удирдана Түрүүчийн арван жилд Хятад хэмээх их гүрнийг удирдаж байсан Ху Жиньтао үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж халаагаа ээлжит эрхэмд шилжүүлсэн. Хятадын Коммунист намын XVIII их хурлаар их гүрнийг дараагийн арван жилд удирдах удирдагчаар Ши Жиньпинийг томилсон юм. Түүний удирдлага дор Хятад улс эдийн засаг хийгээд улс төрийн амьдралд нэлээд өөрчлөлт хийнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа. Одоогоор Ши Жиньпин үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж аваагүй байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сард албан ёсоор албан ажлаа хүлээж авах юм. Ши Жиньпиний боловсрол ажлын туршлага нь ирээдүйд энэ улсыг Америктэй нэлээд гүнзгий харилцаанд хүргэхүйц хэмээн шинжээчид дүгнэж байна. Байгалийн гамшиг Энэ жилийн хувьд хэд хэдэн томоохон газар хөдлөлт, хар салхи, үерийн аюул тохиолдож хэдэн мянган хүн байгалийн гамшгийн улмаас амь насаа алдсан. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан билээ. Байгалийн сүр хүч хэнд ч дийлдэшгүй гэдгийг дахин дахин баталсаар байгаа. Эдгээр байгалийн сүрт үзэгдлээс нэрлэвэл АНУ-ын Нью-Жерси, Нью-Йорк хотуудыг дайрсан Сэнди хар салхи 100 гаруй хүний амийг аван одож тус хотыг хэд хоногийн турш гэрэл цахилгаан зам харилцаагүй болгож орхисон. Түүнчлэн багадаа л тооцоход 60 тэрбум ам.долларын хохирол учраад байгаа юм. ОХУ-ын Краснодар тосгоныг дайрсан үерт 120 орчим хүний амь нас эрсэдсэн бөгөөд хохирлын хэмжээ нь 45 тэрбум рубль хүрсэн. Мөн АНУ-ын  газар нутгийн 70 гаруй хувийг ниргэсэн ган гачиг. Үүнээс болж тус улсын эрдэнэ шишийн тариалалт энэ жил үгүй болсон гэж хэлж болно. Дагаагийн байгалийн  гамшиг зүүн өмнөд Азийг тэр дундаа Филиппинийг дайрсан хар салхи байсан. Энэ салхинд 1000 гаруй хүн өртөж амиа алдсан, харин одоогийн байдлаар хохирлын хэмжээ бүрэн тодорхойлогдоогүй л байна. Энэ улс өнгөрсөн онд ч мөн хар салхинд нэрвэгдэж 1200 хүн амь насаа алдаж байсан гашуун түүхтэй. Эдгээр байгалийн гамшигууд жил ирэх тусам хүч нь нэмэгдэж учруулах хор  хохирол нь нэмэгдсээр байгаа юм. Сирийн иргэний дайн Хоёр жил шахам үргэлжилж байгаа Сирийн иргэний дайн яахын араггүй дэлхий нийтийн анхаарал татсан үйл явдлын нэг болоод байгаа. Арван есөн сарын өмнө ерөнхийлөгч Башар Ассадын асрэг эхлүүлсэн бослого, хөдөлгөөн ойролцоогоор 45 мянган хүний амь нас эрсдэж, цус асгаруулсан дайн болон хувирчээ. Улсынхаа ерөнхийлөгчийн дарангуйллын эсрэг, түүний хатуу чанга  дэглэмийг унагахын тулд сөрөг хүчин болон гарч ирсэн босогчид өөрсдийн эрх  чөлөөт нийгмийг бий болгохын тулд дайтаж байгаа. Энэ улсад тулгараад байгаа бас нэг асуудал нь дүрвэгсдийн асуудал. Одоогийн байдлаар 525 мянган сиричүүд эх орноосоо дүрвэж хөрш зэргэлдээх орнууд руугаа гарсан байна. Энэ тоо ирэх оны зургадугаар сар гэхэд сая гарна гэсэн судалгаа тооцоо байгаа юм. Учир нь өдөрт 2000-аас доошгүй Сирийн иргэд эх орноосоо дүрвэн хөрш зэргэлдээх улсууд руу дүрвэж байна. Энэ бүх цус асгаруулсан  дайныг зогсоохын тулд Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадыг унагах ёстой гэсэнтэй улс орнууд санал нэгдэж эхлээд байна. Башар аль Ассадыг ийнхүү эсэргүүцэх болсон нь тэрээр  сүүлийн үед босогчдын эсрэг химийн зэвсэг ашиглана хэмээн сүрдүүлж байгаатай ч холбоотой. Умард Солонгосын хиймэл дагуул Энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны өглөө 9.49 цагт Умард Солонгос алсын тусгалтай баллистик пуужингаа хөөргөсөн нь дэлхий нийтийг багагүй сандралд оруулсан үйл явдал болсон юм. Уг пуужин Японы Окинава арлын дээгүүр өнгөрч Филиппиний хойд хэсгийн тэнгист унаж харин тээгдсэн хиймэл дагуул нь сансрын тойрог замд амжилттай гарсан билээ. Хойд Солонгосын зүгээс ийнхүү пуужин хөөргөж буй нь сансарт хиймэл дагуултай болох төлөвлөгөөний нэгээхэн хэсэг хэмээн тайлбарлаж байгаа боловч бусад орнууд зэр зэвсгийн туршилт хэмээн хардаж буй юм. АНУ болон бусад орнууд өмнө нь НҮБ-аас гаргасан алсын тусгалтай пуужин турших хоригийг зөрчиж буй хэрэг болно гэдгийг БНАСАУ-д удаа дараа анхааруулж байсан билээ. Гэсэн ч  өнгөрсөн дөрөвдүгээр сард хөөргөж чадаагүй байсан пуужингаа харвасан нь энэ юм. Энэ хэрэг явдлын маргаашнаас АНУ-ын сансар судлалын хүрээлэнгээс сансрын тойрог замд Хойд Солонгосын хиймэл дагуул орж ирснийг мэдэгдсэн. Гэтэл умардынхны шинэ хиймэл дагуул дуу,  дохио дамжуулахгүй байгааг саяхнаас мэдсэн. Хамгийн сайн технологиор хийгдсэн гэж байгаа ч  дуу дамжуулахгүй байгаад хойдууд ихээхэн сэтгэл зовинож байгаа бөгөөд үүний цаана дахин бүтэлгүйтэл байх вий гэсэн айдас тээж байна. Евро бүсийн эдийн засгийн хямрал Хоёр жил шахам дамнаж байгаа евро бүсийн эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Энэ онд дэлхий нийтээрээ эдийн засгийн удаашралтай байгаа. Үнийн хөөрөгдөл болоод ажилгүйдлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг нь нөхцөл байдлыг хүндрүүлэхэд хүрчээ. Ялангуяа Испани, Грек, Голланд, Италийн эдийн засаг хамгийн хүндхэн байдалд орсон юм. Энэ уналт, удаашралыг тогтмолжуулахад томоохон улсуудын гүйцэтгэх үүрэг нөлөө их. Энэ оны сүүлчээр л эдийн засаг харьцангуй тогтворжих хандлага илэрч байна. Ийнхүү сайжрах болсон шалтгаан нь хямралтай байгаа бүх орон дор бүрнээ төсвөө танаж, илүү зардал гаргаагүйтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Олон улсын валютын сан энэ оны болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хандлагыг тодорхойлж ойрын хоёр жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг өсөх таатай мэдээ гарч эхлээд байгаа юм. Дэлхийн эдийн засагчдын гаргасан зураглалаар 2014 он гэхэд дэлхийн улсууд ихэд тогтвортой эдийн засагтай болж чадна гэсэн байна.  Америкийг занасан хүйтэн зэвсэгт аллагууд Энэ жилд гарсан хэргүүдээс хамгийн сэтгэл сэрдхийлгэм хэргүүдийн нэгд яахын аргагүй АНУ-ын Конниктут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд гарсан аллага юм. 22 хүүхдийг багш нарынх нь хамтаар нийтдээ 27 хүний аминд хүрсэн гэмт хэргийн шуугиан намжаагүй байна. Хэрэг үйлдсэн этгээд 20 настай Адам Ланза гэгч залуу эр байсан бөгөөд тэрээр дунд сургуульд ирж хэрэг үйлдэхээс өмнө ээжийгээ буудаж, сургуульд ирж аллага үйлдсэнийхээ дараа өөрийнхөө амийг хөнөөжээ. Үүнээс ч өмнө энэ жилд гэхэд америкт хэд хэдэн удаа олон нийтийн газарт энгийн иргэд рүү халдан олон хүнийи амь насанд халдсан  хэрэг гарсан. Өнгөрсөн долдугаар сард Колорадо мужийн Аврора кино театрт буутай этгээд гал нээж 12 хүний амь насыг хороож 50 орчим хүн шархадсан. Түүний дараагаар Эмпайр Стэйтийн өмнөх буудлага, Нью-Орландын их  дэлгүүрийн буудалцаан, гудамжинд гэмт этгээд гал нээсэн зэрэг хүйтэн зэвсэгтэй холбоотой олон хэрэг гарсан. Тиймээс ч  тус улсад галт зэвсэг эзэмших тухай засгийн газрын төвшинд яригдах чухал асуудал болон хувираад байна. Лондоны олимп Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр гэгддэг олимпийн наадамд 80 мянган үзэгчид, 204 улс, гүрний төлөөлөл болон будант Альбионд өрсөлдсөн 10000 гаруй тамирчид, багийнхан оролцсон юм. Улс үндэстэн бүр олимпийн наадмыг өөр өөрийнхөөрөө хамгийн шилдэг шийдлээр зохион байгуулдаг. Харин энэ удаагийн зуны олммпийн наадам нээлт хаалтын ажиллагаандаа нэлээд ач холбогдол өгсөн бөгөөд олон гайхамшигт гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байсан. Арван долоо хоногийн турш дэлхий нийтийг нэг зүйлд анхаарлыг нь төвлрүүлж чадсанаар Лондоны олимп яахын аргагүй энэ оны онцлох үйл явдлын нэгд тооцогдох ёстой. Эх оронд нь зохиогдсон наадам британичуудад сүүлийн 104 жилд гаргаагүй амжилтаа гаргахад нөлөөлж, нийт 29 алтан медаль хүртсэн юм.  Харин нийт амжилтаараа АНУ 46 алттайгаар тэргүүлж, Хятад улс 38 алтан медалиар удаалсан. Их Британи гуравт оржээ. Нийтдээ 44 дэлхийн рекорд тогтоогдож, 117 олимпийн рекорд эвдэгдсэн байна. Ангараг дээр явагч Энэ оны сансар судлалын багийнхны гаргасан амжилт бол улаан нүдэн гариг руу хөөргөсөн Ангараг дээр явагч төхөөрөмж юм. Ангараг гараг дээр амьдрал байгаа юу гэдэг асуулт олон зууны турш хүн төрөлхтөний сонирхлыг татаж ирсэн. Тэгвэл энэ асуултын хариултыг тун удахгүй бид мэддэг болох гэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 6-нд буюу Ангараг дээр газардаж тус гаригийн тухай судалгаанд ашиглах мэдээ мэдээллийг дамжуулж эхэлсэн юм. АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төв Ангараг гариг руу судалгааны төхөөрөмж илгээхэд 2.5 тэрбум доллар зарцуулжээ. “Кьюриосити” гэж нэрлэсэн энэ төхөөрөмжийг манай дэлхийгээс Ангараг гариг хүртэл 567 сая км-ыг амжилттай туулжээ. Тус төрөөхөмжийн тусламжтайгаар Ангараг гаригийн олон гэрэл зургийг авч чадсан бөгөөд үүн дээр тулгуурлан тэнд ус байх магдалалтай гэсэн байна. Энэхүү төрөөхөмжийн илүү сайжруулсан хувилбарыг 2020 онд дахин  илгээхээр НАСА ажиллаж эхлээд байна. PSY буюу Ганнам стайл дэлгэрүүлэгч Энэ жилийн хамгийн супер оддын нэг болж чадсан хүн бол Өмнөд Солонгосын реппер PSY байсантай хэн ч маргахгүй биз ээ. Азидаа төдийгүй дэлхийн хэмжээний од болон супер ододтой дэлхийн тайзуудыг эзэгнэн содон бүжгээрээ дэлхийг байлдан дагуулж диско бүжгийн хэмнэлийг шинэчилсэн. Түүний энэхүү хувьсал  хийсэн дууны клип youtube сайтын хамгийн олон үзэгдсэн видеогоор шалгарсан бөгөөд Кэти Перри, Леди Гага, Майкл Жексон зэрэг алдартнуудыг ардаа орхисон билээ. Харин түүний хувийн амьдрал тийм ч нээлттэй  бус байдаг . PSY 2006 оны аравдугаар сарын 14-нд гурван жил хагас үерхсэн найз бүсгүй Юү Хэй Ентэй гэрлэн хоёр ихэр охинтой болсон байна. 2001 оноос уран бүтээлээ эхэлсэн  ч төдийлөн алдаршиж чадаагүй байсан. Энэ амжилтаас яг нэг сарын дараа тэрбээр “CNN” агентлаг, “Эллений ток шоу”, “Тоday”, “Saturday Night” зэрэг алдартай шоунуудад оролцжээ. Мөн тэрбээр дэлхийн хамгийн анхны тэрбум үзэгчтэй дуучин болж байгаа юм. Бо Силайгийн дуулиан Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн асан Бо Силайн болон түүний эхнэр эхнэр Гү Кайлай нарын хэрэг Хятадын тогооноос хальж дэлхийн хэмжээнд шуугиан тарьсан билээ. Их Британийн иргэн Нейл Хэйвудыг хөнөөсөн нь нотлогдож хэдэн сарын турш олон хүнийг хамарсан байцаалт дууссан юм. Кайлай нөхрийнхөө албан тушаалыг ашиглан, 20 гаруй жилийн турш их хэмжээний авлига авч, гадаадад хууль бусаар зургаан тэрбум доллар гаргасан болох нь тогтоогдсон. Тэрбээр төрөл садан, найз нөхдийнхөө тусламжтайгаар АНУ, Их Британийн банкуудад мөнгөө шилжүүлдэг байсан бөгөөд Нэйл Хэйвуд түүнд данс нээх, юанийг гадаадын валют болгоход тусалж байсан гэдэг. Гэвч Хэйвуд өөрт нь сэтгэл санааны дарамт үзүүлэх болсон тул хөнөөсөн аж. Энэ бүх хэрэг явдлын эцэст Гү Кайлаг цаазаар авах ялаар шийтгэсэн. Харин Бо Силай намын генсек болох магадлалтай хүнд тооцогдож байсан ч түүнийг баривчлан бүх нэр хүнд албан тушаалаас нь буулгаж орхисон юм. Дэлхийн хамгийн халуун цэг болсон Газын зурвас   Байнгын дайны гал дүрэлзэж хүний амь сумны хонгио мэт үнэгүйдсэн Газын зурваст оны сүүлчээр буу дуу намжлаа. Израйль, Палестины газар нутгийн тулаан байн байн пуужин харвалт, газрын тулаанаар үргэлжилдэг. Тус хоёр орны хоорондох тулаан энэ сарын эхээр хурцдаж НҮБ-ын анхааралд орсон. Израйлаас Газ руу, Газаас Израйль руу пуужин харваж өдөртөө л хэдэн зуугаараа амь насаа алдаж байгаа асуудлыг шийдвэрлэж тус улсын эрх мэдэлтнүүд гал зогсоох хэлэлцээ хийснээр Газын зурвас дахь ширүүн гал зогссон. Үүний дараагаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей чуулж Палестиныг ажиглагч гишүүн орноор хүлээн зөвшөөрсөн явдал нь хамгийн онцлууштай үйл явдлын нэг юм. Палестин НҮБ-ын ажиглагч гишүүн орон болсноор Олон улсын шүүхэд хандан, өөрийнх нь мэдлийн нутаг дэвсгэр болох Иордан голын баруун эрэг, Иерусалимын зүүн хэсэг, Газын зурвасыг чөлөөлөхийг шаардаж болох эрх нь нээгдэж байгаа юм. Үүнээс гадна, цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэхэмжлэлийг гаргаж болохыг шинжээчид сануулж байна. Уитни Хьюстоны үхэл Америкийн нэрт дуучин Уитни Хьюстон энэ оны хоёрдугаар сард 48 насандаа таалал төгссөн нь дэлхий нийтийг цочирдуулсан хэрэг болов. Алдарт дуучин Лос-Анжелос хотын Беверли Хилтон зочид буудлын өрөөнд амьсгал хураасан байсан юм. Түүний үхлийн шалтгааныг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хэмээн тогтоосон. Хамгийн олон шагнал хүртсэн дуучин гэдгээрээ Хьюстон Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн билээ. 11 настайгаасаа эхэлсэн уран бүтээлч амьдралынхаа туршид Хьюстон “Гремми”-гийн 6, Биллбоард Мюзик Авардсын 15, Американ Мюзик Авардсын 21, Эммигийн хоёр шагнал зэргийг тус тус хүртэж байжээ. Дуучин Уитни Хьюстон гэрээслэлдээ бүх хөрөнгөө 18 настай охин Бобби Кристинад өвлүүлсэн. Уитни Хьюстон гэрээслэлээ бүр 1993 онд бичиж, 2000 онд нөхөр Бобби Браунаас салаагүй байхдаа өөрчлөлт оруулсан байжээ. Гэрээслэлийн дагуу шүүхийн захирамж гарч Бобби Кристинаг  21 хүрэхэд хөрөнгийн эхний хэсгийг өвлүүлж,  25 настайд нь  хоёр дахь хэсгийг, харин үлдсэн хэсгийг 30 нас хүрэхэд нь олгох юм байна. Харин дуучны салсан нөхөр Бобби Браунд сохор зоос ч гэрээслээгүй аж. Путин дахин ерөнхийлөгчийн  суудалд залрав ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Кремлийн ордны эзнээр дахин тодорсон үйл явдал басхүү дэлхий нийтэд чухал үйл явдал байлаа. В.Путин дахин дөрвөн жилийн дараа Хуучин КГБ-ын тагнуул өнгөрсөн гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд дуулиантай ялалт байгуулснаар ОХУ-ын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон билээ. Түүнийг тангараг өргөхөд Кремлийн ордонд хоёр мянга гаруй зочид төлөөлөгчид ёслол төгөлдөр угтаж авсан юм. Гэсэн хэдий ч түүний дахин сонгогдсон явдалд шүүмжтэй хандагсад олон байсан. Ерөнхийлөгчийн ширээнд суусан даруйгаасаа л эхлэн бослого жагсаалтай нүүр тулгарах болсон юм. ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жил ерөнхийлөгчийн бүрэн эрх эдлэхээр болсон В.Путин Иосиф Сталинаас хойш хамгийн олон жил төрийн эрх барьж буй удирдагч болж байгаа нь олныг эгдүүцүүлэхэд хүрч байгаа. Путиныг эсэргүүцсэн хэн боловч шийтгэл хүлээх болохыг харуулж эхэлсэн бөгөөд үүний эхний нотолгоо нь Пусси Риот хамтлагийн охид байсан юм. Өнөөдөр дэлхийн төгсгөл үү Мөн энэ оны сүүлэн дээр Майячуудын он тоолол төгссөн зэрэг олон янзын эх сурвалжуудаас үндэслээд дэлхийн сүйрэл, од гаригсын үйлчлэлээр байгалийн гамшиг тохиох тухай яриа дэлхий нийтийг хамраад байгаа. Тэрхүү өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм. Дэлхий нийтээрээ энэ өдрийн тухай элдвээр таамаглан бичиж нэг хэсэг нь арванхоёрдугаар сарын 21-ний энэ өдрийг хар бараанаар зөгнөж байгаа бол нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэн янз бүрийн баримт, нотолгоо дурдан буруушааж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин
Ba:
Hollandiin ediin zasag muudsan ch gex shig zuw medeelel tawiach malaa
2012-12-22
zochin:
Yamar sonin setgegdel bichdeg hvn be
2012-12-21
өө нээрээ тэнэг хүн өнгөрсөн хрйгн гэдэг бтз днн бм ухаантиийа билхоорээ ойхоррнтрн баанх ш дээм рхрхрххрр
2012-12-21
Yana daa yana gue mun hetsuu yee
2012-12-21
xaxa:
ene setgegdel bichsen hun usan teneg baih
2012-12-21
Манай найз шинэ авгайтай болоод банкнаас зээл авах гэж олон жил хөөцөлдөж 2012 онд бүтэв.Ааш муутай авгай сална сарнина гэхээ болив.Одоо түүнийгээ 2 талын хүүхдүүдээ хувааж өгөөд бөөн баяр.Төлөх болоогүй бас өөрөө төлөхгүй юм чинь баярлахаас яахав.Хүүхдүүд нь мөнгө хэрэгтэй боловч яг юунд хэрэглэхээ мэдэхгүй өвөл болоод бас олон баяр давхцаад одоохондоо гэртээ байлгаж аав ээжийнхээ баяртай байгаа царайг харан баярлан сууна.Найзад маань зээлийн цагаа олсон олоогүй хүүтэй хүүгүй нь хамаагүй.Шинэ авгай,хүний өөрийн нийлсэн хүүхдүүд баярлаг.Төлөх үед энэ авгайтай нэгэн гэрт байгаа ч үү.Бүүр болохгүй бол эд хогшил,хэдэн мал за тэгээд орон сууцаа зараад төлнөдөө.Манай хөршүүд байрыг минь олон жил сонирхоод өөрсдийнхөө ах дүү нарыг оруулья гээд байсан юм чинь зараад хаянадаа.2012 он сайхан байв.
2012-12-21
өө нээрээ тэнэг хүн өнгөрсөн хрйгн гэдэг бтз днн бм ухаантиийа билхоорээ ойхоррнтрн баанх ш дээм рхрхрххрр
Yana daa yana gue mun hetsuu yee