Сургуулийн автобус осолдож,11 хүүхэд амиа алдав
2012-12-25

Хятадын Жианши мужид сургуулийн автобус ачааны машинтай мөргөлдөж 11 хүүхэд амь насаа алдсан тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Амиа алдсан хүүхдүүд 4-6 насныхан байжээ. Харин энэхүү ослоос дөрвөн хүүхэд амьд гарч чаджээ. Осол гарах болсон шалтгаан нь зам нарийн байснаас үүдэлтэй бөгөөд ачааны машины жолоочийн  буруугаас осол гарсан хэмээн цагдаа нар дүгнэжээ. Тэдний дүгнэлтээр ачааны машин хурд хэтрүүлэн явж байсан гэнэ. Энэ мэт осол гардаг нарийхан давчуу замыг өргөсгөх ёстойг анхааруулж байсан ч замын өргөтгөл хийгдэхгүй хэвээр, осол эндэгдэл гарсаар байгаа тухай тосгоны цагдаа нар хэлж байна. Өнгөрсөн жилийн өдий мөн  автобусны ослоор бага насны 18 хүүхэд амь насаа алдсан хэрэг гарч байсан. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
hujaa:
Хужаа дуусах биш
2012-12-25
Durakuudaa garchigaa todorhoi ogch bai.China-d osol boljee ch geh yumuu.Yamar dald utgatai reklam yawuulj baigaa bish dee durakuudaa.
2012-12-25
Эрдэнэт:
Ёо ёо ёо, гарчигаа тодорхой өгөөчээ. Хаана гэдгийн. Нээх хооронд сонин болж зүрхний хэм алдагдав. Хаана ч гэсэн эмгэнэлтэй, аймаар л даа. Гэсэн ч манайд биш юм байна, бурхан минь . . .
2012-12-25
oyungerel:
aimar yum hoorhii amitad amid yvah batlgaa algadaa
2012-12-25