"Таймс" сэтгүүл оны хүүхдээр Малала охиныг нэрлэв
2012-12-29

Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзай охин "Таймс" сэтгүүлийн "Оны хүүхэд"-ээр тодорчээ. Талибуудын халдлагад өртсөн Малала охин одоо Британийн Бирмингхемын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. "Малала охин Пакистаны ард түмэнд талибуудын үйлдэж буй гэмт хэргүүдийг дэлгээд зогсохгүй хүчирхийллийг эсэргүүцэх ард түмний бэлгэ тэмдэг болж чадсан бөгөөд эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэхийг уриалсан бүхэл бүтэн кампанит ажлыг өрнүүлж чадсан" гэж "Таймс" сэтгүүлийн редакци онцлон дурджээ. "Би мэдлэг боловсрол эзэмшүүлэх явдлыг гол үнэ цэнээ болгодог тийм улс оронд амьдрахыг мөрөөдөж байна" хэмээн блогийнхоо нэгд бичсэнийг тус сэтгүүл иш татсан байна. Талибууд өнгөрөгч аравдугаар сарын 9-нд Пакистаны хойд нутагт Сват голын хөндийд оршдог Мингора хотод Малала охинд халдсан юм. Террористууд охины сууж явсан сургуулийн автобус руу автомат буугаар гал нээсний улмаас Юсуфзай толгой хүзүүндээ шархаджээ. Халдлагын хариуцлагыг Пакистаны "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэлийн талибууд хүлээсэн юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Bayaraa:
Huuhded haldaj bdag ni neg talaasaa tenegiin tuil, tiim erh ni hyazgaarlagdsan erh chuluutei ulsad iim zorigtoi duugarch, delhiin anhaarald orohuits bj chadna gedeg uhaan, zorigiin tuil 2 l bna daa.
2012-12-29
Baganuur MANgaruud http://www.youtube.com/watch?v=sugLjZG6GMs
2012-12-29