Хиймэл нартай дэлхийн хамгийн том барилга баригдаж байна
2012-12-30

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн засаг захиргааны төв болох Чэнду хотод дэлхийн хамгийн том барилгын бүтээн байгуулалт өрнөж байна. New Century Global Centre нэртэй энэ барилгын урт 500 метр бөгөөд өргөн нь 400 метр юм. Харин өндөр нь 100 метр аж. Өрөө, тасалгаануудын талбайн нийт хэмжээ 1.7 сая хавтгай дөрвөлжин метр гэнэ. Харьцуулбал, АНУ-ын Виржини мужид байрлах Пентагоны барилгын талбайн нийт хэмжээ үүнээс бараг гурав дахин бага буюу 600 мянган хавтгай дөрвөлжин метр байдаг билээ. Шинээр баригдаж буй барилгад Сиднейн дуурийн театрын барилга 20 ширхэг багтах боломжтой юм. Оффисын өрөө, хурлын заалнаас гадна энэ барилгад их сургуулийн цогцолбор, арилжааны хоёр төв, таван одтой хоёр зочид буудал болон кинотеатр байрлах гэнэ. 400 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг худалдааны зориулалтаар ашиглана. Энэ барилга дотор хоногийн 24 цагийн туршид гэрэлтдэг хиймэл нар байх юм. Японд бүтээсэн шинэ технологийн тусламжтайгаар гэрэлтүүлэг болон халаалтын системийг ажиллагаанд оруулна. http://youtu.be/wYQkaBj2hsg Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
Shal urelgen utgagui tusul baina. Odoo Bejin dehi shuvuunii uur tsengeldeh hureelen n barag huuhdiin togloom bolood duussan ene ch bas heden darga nar n say sayiig idsen urelgen baiguulamj bainaa.
2013-01-02
urgelj orsoldono yalna gej yavdag hunii ene zan uu??? ene chin shunaltai holbootoishtee
2013-01-01
Mongol:
saihan l ym.. Gehdee minii Mongold udku enenees saihan barilga barigadah bolnoo,,, delhiid orsoldoh Mongol Brand.. Delhii eejiig Mongoloor goyoh tsag ue udku irnee.. Shine on ch garlaa.. Sain saihny ehlel ch irlee.. Ireedui gerel gegeegeer duuren baina..:)
2012-12-31