Дэлхийд нефтийн жилийн дундаж үнийн шинэ дээд амжилт тогтоов
2013-01-02

Өнгөрсөн жил дэлхийн эдийн засагт  Брент төрлийн нэг торх нефтийн жилийн дундаж шинэ үнэ 111,68 ам. доллар байв. Өчигдөр Лондон ситийн үйлдвэр-худалдааны бүлгийнхний төлөөлөгч  энэ тоо баримтыг дурджээ. 2011 онд Брент төрлийн нефтийн жилийн дундаж үнэ 110,91 ам. доллар байсан юм. Өнгөрсөн жил энэ үнэ 3,5 хувиар өслөө. “Сүүлийн дөрвөн жилд нэг торх Брент нефтийн үнэ байнга нэмэгдэж ирснийг тэмдэглэвэл зохино” гэж  Лондоны нефтийн биржийн ажилтан хэлсэн байна. 2012 оны туршид нэг торх Брент нефтийн үнэ зургаадугаар сарын  24 өдөр болон  долоодугаар сарын эхэн үеэс бусад үед 100 ам. доллараас  дээш байжээ.  Гуравдугаар сарын 1-нд үнийн хамгийн дээд үзүүлэлт буюу 128,4 ам. доллар, зургаадугаар сарын 22-нд хамгийн бага  буюу 88,49 ам. долларт  хүрсэн байна. Хэмжээгээрээ  хоёрт ордог дэлхийн нефтийн хоёр дахь импортлогч Хятадад эдийн засгийн өсөлтийн хурдац тогтворжиж буй  шинэ тэмдэг нь  өнгөрсөн оны сүүлийн хагаст нефтийн эрэлтийг барьж байсныг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.  2012 оны долоодугаар сарын 1-нээс Европын холбоо Иранаас нефть авахыг хориглосон нь бас нэрмээс болжээ. Гэвч аж үйлдвэрийн зориулалттай занарын нефтийн эхний хэсэг америкийн эдийн засагт нийлүүлэгдсэнээс  үүдэлтэй эсрэг  хандлага дэлхийд томоохонд ордог Нью-Йоркийн барааны биржид бий болсон юм. Ингэснээр арванхоёрдугаар сарын 31-нд бирж хаагдах үед нэг торх  Техасын цайвар нефтийн үнэ  91,74 доллар байжээ.  Бүхэлдээ 2011 онтой харьцуулвал өнгөрсөн жил Нью-Йоркийн барааны биржид нефтийн дундаж үнэ 7,1 хувиар буурсан байна.  Улмаар 2009-2011 онд ажиглагдаж байсан  нефтийн жилийн дундаж үнэ өсөх хандлага буурлаа. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин