Демба Бa: Би ХЭН байснаа ХЭЗЭЭ ч мартахгүй
2013-01-03

Долоо хоногийн 40 мянган фунт стерлингийн цалин авдаг "Ньюкасл" клубын довтлогч Демба Багийн хувьд амьдралынх нь хамгийн шийдвэрлэх үе тулан ирээд байгаа билээ. Түүнд Дэлхийн шилдэг клубуудын нэг буюу "Челси"-д тоглож, одоо авч буй цалингаасаа хавьгүй ихийг авах боломж байгаа юм. Гэхдээ тэрээр өөрийнх нь амьдрал яаж ч өөрчлөгдсөн ч гэсэн ШАРСАН ТӨМС, УСААР Л амьдарч байсан хар бор амьдралаа хэзээ ч мартахгүй хэмээн сэтгэлээ уудаллаа.

Демба Ба: "Би Английн хөлбөмбөгт үргэлж дуртай байсаар ирсэн. Парисаас ирсэн найзуудын маань нэг болох Готье Диафутуа тухайн үед "Уотфорд"-д тоглож байсан юм. Тиймээс би ч тэднийд шалгуулахаар шийдсэн. Тухайн үед бидэнд хоног төөрүүлэх газраа олох хэрэгтэй боллоо. Харин манай нэг найз хамтдаа амьдрах боломжтой нэг хүн танина гэдгээ хэлсэн. Гэхдээ тэр залууд бидэнтэй хуваалцах нэг л өрөө байсан юм. Тэгээд бидний тав нь түүнийд хамтдаа нэг хонолоо. Харин дараах өдөр нь бид буудалд хоносон ч удаан хугацаагаар байрлах мөнгө бидэнд хангалттай хэмжээгээр байгаагүй учраас хоёр найздаа л буудал захиалж өгөөд үлдсэн хэд нь нөгөө л нэг өрөө байрандаа хэд хонож байсан юм . Харин гуравхан хоногийн дараа нь бид Барнсли рүү явж, тэнд тансаг зочид буудалд байрлах боллоо. Клубийн зүгээс буудлын мөнгийг төлчихсөн байсан юм. Бид долоо хоногийн турш хөл толгой нь мэдэгдэхгүй, жаахан эмх замбараагүй л байрлаж байснаа би санадаг. Яагаад гэвэл шалгалт товолсон өдрөө явагдаагүй юм. Тэр буудлын ресепшн нь клубийн зүгээс буудлын мөнгийг төлчихсөн, харин хоол ундныхаа мөнгийг төлөх хэрэгтэйг сануулснаар ахиад л асуудалтай бид тулгарлаа. Бидэнд ямар ч мөнгө байхгүй байсан болохоор юу хийхээ ч бид мэдэхгүй байлаа. Улмаар бидэн рүү мөнгө явуулж чадах төлөөлөгчтэй холбогдож, 500 евроныхоо тооцоог хийж байсан юм. Гэхдээ бид зөвхөн шарсан төмс идэж, ус л ууж байсан. Бидэнд ямар ч мөнгө байгаагүй. Гэхдээ бид маш хөгжилтэй байж чадсан. Бид Африк хэв маягаар инээлдэж, үнэхээр аз жаргалтай байж чадсан. Юу чамд байх нь чухал биш. Хамт байгаа хүмүүстэйгээ л аз жаргалтай байх нь чухал" хэмээн өнгөрсөн амьдралаа мань эр хуучиллаа. Демба Ба энэ улиралд одоогийн байдлаар 13 гоол оруулчихаад байгаа билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Ньюкасл"-ын зүгээс Ба-д "Челси"-тэй ярилцах боломжийг олгосон гэнэ.

М.Оскар (Chelsea FC Mongolia)

Shuud.mn
Сонин хачин
uhaantai l amitan baina
2013-01-03
Doogii:
aguu amitan shyy
2013-01-03