Төв эмнэлгүүдийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ
2013-01-09

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Эрүүл мэндийн яамны харьяа үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үзүүлдэг төвүүд, төв эмнэлгүүдийн дарга, захиралуудыг албан тушаалаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ. Эдгээр ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж 10 хоногийн дотор шалгаруулалтыг явуулж дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж. Хатанбаатарт үүрэг болгосон байна. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг өөрийн итгэл үнэмшил болгож, хэрэгжүүлэх зориг эрмэлзлэл бүхий, мэдлэг чадвар, туршлага, нэр хүндтэй, сонирхлын зөрчлөөс ангид удирдах ажилтнуудаар сайд багаа бүрдүүлэхээр зорьж байна. Сонгон шалгаруулалтын эцсийн шийд гартал тухайн байгууллага дээр эмнэлэг үйлчилгээнд доголдол гаргахгүй байх үүргийг үүрэг гүйцэтгэгч нарт даалгасан байна. Мөн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх мэргэжил, туршлага, чадваргүй, улс төрийн захиалгаар зориудаар шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд саад учруулж байгаа ЭМЯ-ны зарим ажилтнуудыг халж оронд нь сонгон шалгаруулалт явуулж даруй орон тоог нөхөж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгажээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hun ni soligdood ajil heveeree baih vii dee..shinechlele hiihgui lyum bol ted nar bairandaa baisan deergui yu ajil tsalgardahiin nemer
2013-01-14
gaihmaaraa:
1-r emnelegiin dargiig gadnaas hun tabih heregtei.dotroos ni darga tabihaar yamar ch shaardlaga tabisan emch nar ni tooddoggui yum bna lee. ene emnelegiin tetgebert garah nas ni bolson emch nariig tetgebert ni suulgaachee.
2013-01-10
итгэл:
ардчилсан нам лав одоогоор дээд боловсролын салбарт оновчтой удирдлагыг даанч тавьж чадсангүй.одоо эрүүл мэндийн салбарт заавал нам гэлгүй ажлаа аваад явж чадах зөв менежер тавих хэрэгтэй
2013-01-09
Zochin:
Systemiin shinechleliig hiihiin tuld ehleed emch naraa uurchluh heregtei. Eruul mendiin salbar gedeg chin undsendee emchiin nuruun deer togtdog shu. Darga nar gol ni bish
2013-01-09
Inga:
Эрүүл Мэндийн системээ дээрээс авахуулаад доош нь хүртэл жинхэнэ утгаар нь эрүүлжүүлээчээ. Хэдэн даргыг солилоо гээд гажигтай тогтолцоо чинь засагдаж харагдана шүү дээ. Тогтолцоогоо зоримог тууштай зөв голдиролд нь оруулахад анхаарлаа тавимаар байна шүү сайдаа. Тэрнээс биш Доржийг Дулмаагаар Гончигийг Гонгороор солилоо гээд Нэгдсэн Эмнэлгүүдийн үйл ажиллагаа сайжирна гэдэгт итгэхгүй байна.
2013-01-09
Оюун:
Зөв шийдвэр гаргажээ.ЭМЯ-ны удирдлагууд одоо л нэг зөв ажиллаж эхлэх гэж бна. Гэхдээ: эхлээд улсын эмнэлгүүдэд аудит оруулсны дараа сонгон шалгаруулалтыг эхлүүлэх, сонгон шалгаруулалтанд хяналт тавих хэрэгтэй. Хэсэг бүлэг эмч, /ажилтан ажилчид/ бүлэг, фракцын хүнээ зүтгүүлбэл яах вэ? гэх мэт олон асуудал гарах байх.
2013-01-09
эсхүл ашиг сонирхлын үүднээс ханддаг хүн орж завших вий дээ
2013-01-09
хамаатан нэг намын хүнээ тавьчихав даа сайдаа
2013-01-09
zochin:
zov ehemut ebee hishgee dargiig soli chuuchinsag huniig dugaarlaj uzne aash muu
2013-01-09
zub demjij bna darhlagdsan darga nariig solih heregtei uburhangain emnelgiin darga yrbaisan hun dugaarlasan huuhniig solioroi
2013-01-09
ul medeh:
hugshin darga nariig solih heregtei tetgeweriin humuus bol shal demiishdee how jiweer ajilaa yawuuldag amidral deer bodit buuh yuch bhgui
2013-01-09
selengee:
odoo ulaanbaatar suvilaliin hotsrogdson darga nariig solih heregtei
2013-01-09
Удвал сайдыг бурууШаадгаа одоо болих хэрэгтэй.
2013-01-09
ЭМЯ-НЫ УДИРДЛАГУУДАД:
ЗӨВ,ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ.ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ
2013-01-09
ok:
zub odoo l harin mash zub songolt hiih heregtei nam tanil talaa haraad ehelbel huuchaasaa doloo dordono gedgiig hatuu sanaarai
2013-01-09
МАШ ЗӨВ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ
2013-01-09
Баярмаа:
Эрүүл мэндийн байгууллагыг удирдах хүмүүс өөрсдөө мэргэжил мэдлэг сайтай, ажлын туршлагатай, чиг хандлага сайтай, хүнлэг хүмүүс байх ёстой.Эрүүл мэндийн байгууллага зөвхөн ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ биелүүлдэг байх нь гол зорилго.Эмнэлэгийг бизнесийн талбар болгож хэрхэвч болохгүй.Эмнэлэгийн удирдлага аль ч нэг намын эрх ашигт үйлчлэх юм бол эмчийн тангарагаа цуцлуулсан нь дээр.
2013-01-09
асрагч:
Оронд нь өөрийн намын болон танил тал, бууны нохдыг тавив даа. Санаачилгыг дэмжиж байна.
2013-01-09
zev:
ZEV, ZEV.
2013-01-09
zuw udwal said odoo l zuw alkham khiikh ni
2013-01-09