Бейонси ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр дуулна
2013-01-10

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улиран сонгогдож улс орноо дараагийн дөрвөн жил удирдахаар болсон. Түүний ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 21-ны өдөр болно. Поп од Бейонси Ноулз АНУ-ын  ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд дуудахаар болсон байна. энэ арга хэмжээнд мөн дуучин Келли Кларксон, Жемс Тейлор нар оролцох юм байна. Зохион байгуулагчдын ярьж байгаагаар ерөнхийлөгч ч тэрхүү арга хэмжээнд оролцох аж. Дуучид хүндэтгэлийн арга хэмжээнд дуулах дуугаа аль хэдийнэ сонгосон аж. Тэд үндэсний бахархал болсон дуунуудыг дуулахаар зэхжээ. Бейонсигийн хувьд "The Star Spangled Banner" буюу төрийн сүлд дууг дуулах бол Келли Кларксон "My Country 'Tis of Thee" дууг дуулахаар болжээ. Харин Жемс Тейлор "America the Beautiful" дууг дуулах юм байна. Дуучин Бейонси ерөнхийлөгч Барак Обамагийн дэмжигч бөгөөд түүний өмнөх тангараг өргөх ёслол ч мөн оролцож байсан.  Тухайн үед дуучин "At Last" дууг дуулж дууны аян дээр Барак Обама Мишель Обама нар бүжиглэж байсан юм.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин