Дэлхийн хамгийн нимгэн цаг
2013-01-14

Зохион  бүтээгчид CST-01 цагийг дэлхийн хамгийн нимгэн цаг гэж хэлж байгаа бөгөөд энэ нь үнэний хувьтай. Цагны нимгэн нь 0,8 мм, жин нь 12 грамм. Угтаа энэ нь уян ган ялтас бөгөөд түүнд E-Ink дэлгэц болон жижигхэн зай наажээ. Зай 10 минут цэнэглэгдэж, цагийг нэг сарын турш ажиллуулдаг байна. Зай нь 15 жилийн турш цэнэглэх 10 мянга хүртэл мөчлөгийг даана гэж зохион бүтээгчид амлаж байна. CST-01 төсөлд 200 мянган ам. доллар төвлөрүүлэх шаардлагатай байсан ч, 250 мянга гаруй ам. доллар цуглуулжээ. Таамаглаж байгаагаар, угсрах ажил дуусах хүртэл төсөлд гурван сая гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ. Жижиглэнгээр CST-01 цаг 170 ам. долларын  үнэтэй байх ажээ. Төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө татах  Kickstater сайтад 129 ам. доллараар цагаан юм уу хар өнгийн загварыг захиалан, хүргүүлж болох гэнэ. С.Золбоо  
Shuud.mn
Сонин хачин