Алтан бөмбөрцгийн эзэд тодорлоо
2013-01-14

Кино урлагийн хамгийн хамгийныг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам ёслол төгөлдөр боллоо. Энэ гайхалтай нэр хүндтэй наадмаас олон уран бүтээлчид шилдгээр шалгарч Алтан бөмбөрцгийн эзэд болсон юм. Кино наадам Лос-Анжелос хотын  Беверли Хиллзд явагдсан юм. 70 дахь удаагийн Алтан бөмбөрцгөөр кино наадмын шилдгүүдээс олны сонирхлыг татаж буй номинацын эздийг сонирхуулая. -Их Британийн дуучин Адель Жеймс Бондын ээлжит цуврал болох “Skyfall” киноны дуугаараа энэ нэр хүндтэй шагналын эзэн боллоо. -Богино хэмжээний цуврал киноны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр Мегги Смит “Downton Abbey” киногоор -Шилдэг драмын киногоор “Argo” -Шилдэг найруулагчаар Argo киноны найруулагч Бен Аффлек -Шилдэг мюзиклээр хүн бүхний хүсэн хүлээж байсн “Les Miserables” кино зүй ёсоор тодорлоо -Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр “Les Miserables”-д чадварлаг дүр бүтээсэн Энн Хэтэуэй -Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин номинацийн эзнээр Даниэль Де-Луис -Шилдэг хүүхэлдэйн киногоор Brave тус тус шалгарсан байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин