Уурхайн гүнд дарагдсан 45 хүнийг аварлаа
2011-11-07

БНХАУ-ын Хэнань мужийн Саньмэнься хотоос холгүй орших нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, найман хүн амиа алдсан билээ. Ослын үеэр уурхайн гүнд дарагдсан 45 уурхайчныг эсэн мэнд гаргасан тухай мэдээг “Синьхуа” мэдээллээ. Дэлбэрэлт болсны маргааш нь 21 хүнийг газар дороос гаргасан тухай тус улсын хэвлэлүүдэд бичиж байсан юм. “Аврах ажиллагаа үргэлжилж байна. Шороонд дарагдсан хүмүүсийг ойрын хугацаанд гаргана” хэмээн уурхайн удирдлага мэдэгджээ.
Shuud.mn
Сонин хачин