Завханы цагдаагийн газар хэлэлцүүлэг өрнүүлэв
2013-01-14

Завхан аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 10-ны өдөр “Нээлттэй өдөр” арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулжээ. Энэ өдөр Цагдаагийн газрын тасаг, албадууд үйл ажиллагаагаа болон ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө 200 гаруй иргэд олон нийтэд сурталчилсан аж. Уг арга хэмжээний хүрээнд тусгайлан боловсруулсан удирдамжийн дагуу “Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг явуулсан байна. Хэлэлцүүлэгт аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, орон нутагт олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлэгч ажилтнууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд, иргэдийн төлөөлөл 80 гаруй иргэд болон Цагдаагийн газрын ажилтнууд оролцжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид Цагдаагийн газрын удирдлагуудаас байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултандаа хариулт авч, гомдол санал хүсэлтээ илэрхийлж, цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдсөн аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин