Америкчууд үр хөндөлтийн эсрэг нэгдэж байна
2013-01-17

Америкчуудын сонголт энэ жил ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт, хүн амын өсөлт зэрэгт тулгуурлан явагдана. АНУ-д үр хөндөлтийг  хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл энэ бүхэн утгаа алдаж хүн амын өсөлтөд нөлөөлж байгаа хэмээн иргэд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж жагсаж байна. Судалгаагаар арван хүн тутмын зургаа нь үр хөндөлтийг эсэргүүцдэг болох нь тогтоогдсон. Гэсэн ч энэ үзэгдэл зогсохгүй улам газар авч байгаад иргэд бухимдалтай байгаа илэрхийлж жагсаж байгаа юм. Жагсаалд оролцогчдын хувьд шинэ засгийн газар үйл ажиллагаагаа энэ асуулдлыг цэгцлэхээс эхлэх ёстой, үр хөндөлтийг хууль бус үйлдэл гэдгийг албан ёсоор тунхаглах ёстой хэмээн үзэж байгаа юм. 1992 оноос эхлэн төр засаг энэ асуудлыг шийдвэрлэнэ, цэглэнэ гэж амлалт өгсөөр байгаа  ч  өнөөг хэр үргэлжилсээр, үр хөндөлт гэдэг зүйл энгийн үзэгдэл болох хүртэл хэмжээнд ирчихээд байгаад иргэд ийнхүү бухимдаж байгаа ажээ. Судалгаанд оролцогчдын 63 хувь нь үр хөндөлтийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн бол 29 хувь нь шаардлагатай хэмээн үзжээ. Үе үеийн засгийн газрууд, намууд энэ асуудлыг хэрхэн шийдэх, үүнийг хэрхэн хуульчлах тал дээр хэтэрхий их цаг зарцуулж байгаа хэмээн иргэд хэлж байна. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж зохих хууль журамтай болгохыг шаардаж байгаа юм.   Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин