@: Манж Чин улсын төрийг барьсан монгол эмэгтэй
2013-01-17

1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа Хиад Боржигон овогт бээл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амарлингуй гэнэ. Гэвч түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу гэж тэмдэглэсэн байдаг. Тэрээр Манж чингийн анхны их хаан Нурхач баатрын 9 дэх хүү, хаан ширээг залгамжилсан Тай цун буюу “Дээд эрдэмт” хааны хатан нь байв. Анх тэрээр хааны ордонд хаан угсаа залгамжлагчийн 9 дэх татвар эм нь болж очсон байна. Хүүхэд наснаасаа гүйцэд салаагүй түүнд ханхүүгийн татвар эмсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ ордны хуучин бурхинууд үл тоон харьцдаг байв. Амарлингуйд хэдэн шивэгчдээс нь өөр ойр дотны хүн байсангүй. Эдгээр шивэгчидтэйгээ Амарлингуй жинхэнэ найз нөхрийн ёсоор харьцдаг байсан учир тэрээр шивэгчдээ дорд үзэж тэдэнд дээрэнгүй ханддаг байсан бусад хатад болон татвар эмсээс эрс ялгарч байв. Ингэж л өөрийнхөө төлөө яахаас ч буцахгүй хэдэн сайн хүнтэй болж авчээ. Амарлингуйг ордонд ирэх үед нь Ар халхын нэгэн ноён Чибхэмэн, ханхүүд мундаг догшин морь нэгийг бэлэглэсэн байв. Тэр морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадаагүй юм гэдэг. Гэтэл Амарлингуй өнөөх догшин морийг хэдхэн хоногийн дотор үйлийн үргүй номхон морь болгож чадсан төдийгүй омголон Монгол зангаараа өөрөө унан хаа сайгүй хуй салхи шиг давхиж байх болсон учир түүгээр бахархсан ханхүү түүнд өнөөх морийг нь бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, эд эрдэнэ, алт мөнгөөр шагнав. Гэтэл гайхалтай нь өнөөх их эрдэнэсээр Амарлингуй бусдын адил баярхаж хөөрсөнгүй, түүний оронд бүгдийг нь хааны ордны ихэс дээдсүүдэд, тэр бүү хэл доод ажилчдад хүртэл тарааж өгсөн гэдэг. Ингэж л өөрийгөө тойрон хүрээлэгчдийг алхам алхмаар бий болгож байжээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай. Энэ арга ухааныг түүнд эцэг ноён бээл Зайсан нь зааж өгч байсан ч байж магадгүй. Тийм биш бол тэрээр төрөлхийн арга ухааны дээдийг эзэмшигч мөн болой. Түүний энэ арга ухаан, овжин зан нь ханхүүд ихэд таалагдаж эхлээд байсан учир тэрээр 1626 онд буюу Тай цун хаан сууринд суумагц Амарлингуйд "Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Ердөө ганцхан жилийн өмнө хааны ордонд ирсэн тал нутгийн Монгол охин ингэж л 16 хан насандаа ордны их хатнаар өргөмжлөгдсөн түүхтэй. Ханхүүтэй урагласан тэрээр 20 нас хүрэхээсээ өмнө 3 удаа төрсөн бөгөөд гурвуулаа охин үр байжээ. Бусад хатад татваруудаас хүү төрсөөр. Ийн явсаар ханхүүгийн тоо 8 хүрсэн байв. Энэ хооронд Амарлингуйн туйлын хүсэл нь ганцхан хүү л төрүүлэх явдал болсон байлаа. Удалгүй баярт мөч тохиож тэрээр дахин хөл хүндэрчээ. Хүсэн хүлээсэн хүү биш байгаа. Хүү л байгаасай гэж өдөр шөнөгүй залбирч байсан Амарлингуй нь төрөлх сэргэлэн зан нь хөдөлж тэрээр хүү төрсөний дараах хүүдээ болон өөртөө ашигтай нэгэн зүйлийн талаар арга ухаан сийлэн түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүүд нь болон өөрт нь ашигтай зүйл бол хаан суудал байлаа. Гэвч түүнээс хүү төрлөө ч 9 дэх нь болох учраас хаан суудал түүнд алсын од шиг л хол. Гэхдээ л маргаашийн өөхны төлөө өнөөдрөөс. Түүний төрөлх зан нь ийнхүү эзнээ ийм "өндөр эрсдэл" тэй алхам хийхэд хүргэсэн байна. Амарлингуй бусдын адил гэдсээ чагнаад төрөх хоногоо тоолоод хэвтсэнгүй, маргааш өдрөөс нь эхлэн 9 н эрдэнийг дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй тийм ганган даашинзаар гангарч эхэлжээ. Энэ өндөр үнэтэй даашинзыг тэрээр ордны уран гартнуудаар хийлгэсэн бөгөөд Амарлингуйн алсын хараатай хэд хэдэн алхамд хэдийнээ урхидуулсан тэд түүнд гараа гарган байж хийж өгчээ. Даашинз хэлэхийн аргагүй ганган. Мянга мянган лаа, зул асаасан хааны ордонд орой үдшийн цагаар Амарлингуйн ганган даашинз 9 н эрдэнийн өнгөөр туяаран солонгорч байх болов. Хэдхэн хоногийн дараагаар Амарлингуй өөрт үнэнч хэдэн шивэгчнээ ашиглан тэднээр нэгэн онцгой цуу дэгдээлгэлээ. Ихэд гайхамшигт агуулагатай байсан учир дээрх цуу тэр дороо л хааны ордноор тэнүүчилж тун удалгүй ордноос халин гарсан юм. Өнөөх дэгдсэн цуу нь Амарлингуй хатан 9 эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөх гэж байна гэсэн агуулгатай. Гайхалтай хурдан дэгдсэн өнөөх цуу ярианд хүн бүр тэр дундаа Тай цун хаан ч өөрөө үнэмшиж баяртай байх болжээ. Энэ цуу яриа нь Амарлингуйд бусад хатад эмэгтэйчүүдийн зүгээс үзэн ядалтыг авчирсан бол ард түмний зүгээс өндөр их итгэл, хүндэтгэлийг авчирсан юм. Тун удалгүй арга ухаан төгөлдөр Амарлингуй ээлжит алхмаа хийлээ. Тэр бол зүүд бөгөөд тэрээр ийн зүүдэлж дээ. Урьд шөнө тэнгэрээс нэгэн хүн бууж ирээд бяцхан хөвүүн надад өгөөд "Энэ хүү бол ирээдүйд дэлхий дахиныг захирах ёстой Богд хөвүүн юм шүү" гэж хэллээ гэсэн зүүд байв. Энэ зүүдээ Амарлингуй хаанд хэлээд "Хэнд ч битгий хэлээрэй" гэж аминчлан гуйжээ. Хаан ч толгой дохин зөвшөөрч дуугүй л байж. Гэвч овжин Амарлингуй чимээгүй байсангүй өөрийн үнэн ч шивэгчдээрээ дамжуулан өнөөх хуурамч зүүдний тухай дахин цуу дэгдээсэн байна. Хаан хэнд ч хэлээгүй учир Амарлингуйгаас асууж, Амарлингуй "би хэнд ч хэлээгүй" л гэж. Хаан эзнийг нь олох санаатай Амарлингуйн шивэгчдийг байцаасан байна. Чухам энэ л Амарлингуйн хүсэн хүлээсэн зүйл нь байлаа. Хаанд байцаагдаж байгаа шивэгчид бүгд л тоть шиг нэгэн ижил хариулт өгсөн нь өнөөх зүүдийг тэд бас зүүдэлсэн болж таарав. Энэ бол Амарлингуй хатны шивэгчиддээ зааж өгсөн үгс байсныг хаан яахан мэдэх билээ. Тун удалгүй Амарлингуй хатан төрөх гээд дуншиж эхлэв. Хааны ордон тэр чигээрээ өнөөх "Тэнгэрийн хүү"-г нүд чавчилгүй хүлээж байлаа. Харин энэ удаа Амарлингуйн санаа аймшигтайгаар зовж шаналж байв. Учир нь түүнээс хүү биш охин төрвөл яанаа. Хэрвээ хүү төрчихвөл түүний хүүг "Тэнгэрийн хүү" мөн гэдэгт бүгд итгэнэ. Учир нь олонд ийм итгэл төрөхөөс өөр ямар ч аргагүй болтол нь Амарлингуй өөртөө үнэнч хүмүүсийн ачаар маш хүчтэй "маркетинг" хийсэн юм. Харин охин төрчихвөл яанаа. Яахыг мэдэхгүй ч сайн юм болохгүй гэдгийг нь сайн мэднэ. Түрүүхэн Өндөр эрсдэл-ийн тухай миний дурьдаад өнгөрсний учир бол энэ юмаа. Гайхалтай сайхан баяр. Амарлингуй хатнаас хүү төрөх нь тэрээ. Хаан 9 дэх хүүдээ Фү лин “Буян ирэгч” гэсэн онцгой сайхан нэрийг өгчээ. Хааны 9 дэх хүү. Монголчууд 9 тоог дээдэлдэг нь зүгээр ч нэгэн зүйл биш бололтой. Хэрвээ надаас хүү төрвөл тэр нь хааны 9 дэх хүү байх болноо гэсэн, 9 ийн тоонд өндөр итгэл өгч дээдэлдэг явдал нь ингэж Амарлингуйгээр дээрх бүгдийг хийлгэсэн болов уу гэж би бодно. Хаан дуулиантайхан төрсөн отгон хүүгээ хаан ширээг залгамжлагч ханхүүгээр өргөмжилсөн юм. Тай цун хаан 1643 онд сүүдэр халисан бөгөөд тэр өдрөөс эхлэн Амарлингуй хатны 6 хан настай бяцхан хүү Фүлин хаан ширээнд сууж, Эеэр засагч хааны эрин үе эхэлсэн түүхтэй. Мэдээж хэрэг Фүлинд хаан ширээ зүгээр олдоогүй. Маш их өрсөлдөөн, тэмцэлдээний дунд олдсон. Ялангуяа хэдийнээ насанд хүрцгээсэн өмнөх 8 ханхүү болон тэдний эхүүд, тэдгээрийн гар хөл бологсдын зүгээс. Энэ бүгдэд түүний ухаант ээж Амарлингуй болон түүний бүрдүүлсэн баг буюу үнэнч хамт олных нь нөр их хичээл зүтгэл нь 100 хувь ач тусаа үзүүлсэн юм. Ганцхан ордны ихэс ноёдоос гадна Амарлингуй хатан нь ард иргэдийн зүгээс өөр ямар ч манж, хятад хатдаас илүүтэйгээр дэмжлэг авч байсан юм. Учир нь тэр өмнө нь хэд хэдэн удаа ард олонд хишиг түгээж байсан буянтай ажил хийснээрээ хүүг нь эсэргүүцэгчдийн зүгээс турхирч болох аливаа бослого хөдөлгөөний хаалгыг нэн эрт хаачихсан байсан ухаантан байжээ. Түүнийг болон хүүг эсэргүүцэгчид ард түмнийг турхиран бослого хөдөлгөөн гаргах ямар ч боломж үгүй байж. Ингэж л их хаан Чингисийн цустай цэвэр Монгол эмэгтэй болох Амарлингуй хатан тухайн үеийн дэлхийн хамгийн том улсын нэг Манж Чин улсын төрийн алтан жолоог 6 настай хүүгээрээ дамжуулан (хаан хүүгээ насанд хүртэл) атгаж байсан яруу сайхан түүхтэй билээ. Ингээд дуусаагүй ээ. Тэрээр 1661 онд өөрийн хүү Эеэр засагчийг хүнд өвчин тусаж эдгэрэх аргагүй болоход аль хэдийнээ залгамжлагчаар тодорчихоод байсан ханхүү Фучиовангааг ханхүүгийн зэргээс буулгаж өөрийн бас нэгэн ач Шиован Еэ г угсаа залгасан ханхүүгээр тодруулж байжээ. Энэ хүү бол ирээдүйн Манж Чин улсын хамгийн алдартай хаанаар шалгарсан их хаан Кан си буюу Энх амгалан хаан байсан юм. Энх амгалан хаан мөн л аавтайгаа нэгэн адил тун балчир насандаа буюу 8 хан насандаа хаан ор суусан бөгөөд түүнийг эрийн цээнд хүртэл нь Амарлингуй хатан Манж Чин улсын төрийн алтан жолоог атгаж байсан бас нэгэн яруу сайхан түүхтэй юм. Амарлингуй хатныг насан нөхцсөний дараагаар Энх амгалан хаан хайрт эмэг эхээ дурсан санаж "Танхим дуу Амарлингуй гэгээн сод Хуванхэу" хэмээн нэхэмжлэн өргөмжилжээ. Эх сурвалж: http://adil-od.blogspot.com/
Shuud.mn
Сонин хачин
Энэ үү:
Манжын хаан хэн билээ Манай өндөр гэгээны шавь байсан гээ биз дэ
2021-09-02
Зэка:
Тува , Манж 2 өөр хэлээр ярьдаг нүүдэлчид
2021-09-02
Бөх:
Хятад хүнийг Худалдаа наймаанаас өөр Халх Монголд удаан хугцаагаар амьдрах хоригийг Манж улс хатуу барьсан тэгээгүй бол бүгд эрлиилз болох байлаа хэ хэ
2021-09-02
Tt:
Манж бол хятад биш Зүрчэд хэмээх Монголчуудтай ойролцоо нүүдэлчид бараг Тува шиг Хятадыг анх эзэлсэн Манжын жанжин Нурхаач Монгол хүн бид Хядадад эзлэгдэж явсан түүх байхгүй хэрвээ Манж Хядадыг эзэлсэн ч Монголд ашигтай бодлого барьсан Хядад хүн Монгол эхнэр авах , халхад газар хаглаж ногоо тарих хориотой байсан , нэг талдаа Манж Хядадыг дарж байсанаас Монголыг дараагүй цөөхөн байсан Монгол харин дуусах байсан.
2021-09-02
golog cine:
alishu bandia
2020-04-14
Зочин:
Манжууд ямар Монгол уу ? Монголын эзэнт гүрэнг нурааж, эзлэн түрэмгийлсэн хар дарсан 200 гаран жилийг бүү март
2018-01-01
golog cine:
alishu bandia
oogii:
ene l lav manj esvel hujaagiin shees baihaa
2016-10-07
Зочин:
tuuhiig n unshaad baihad horchin aimagiihan mongoliin ligden haanaasaa urvaj manjiin haand dagaar orj ohid emsee manjiin haand ogch bjee. mongoliin hamgiin suuliin altan urgiin haanii toggol bolj manjiin erhsheeld oron...ene hatan uhaantai hun shal demii manjiin haanii ovort hevtej bgaad l heden sheesiig n toruulsenees oor gavisan gaviagui l hun bna ooroo mongol bailaa geed manjiin heesiig turuullee geed ter n chingis haanii udam bolohgui ... tuluin ohin bj mongoloo gesen yamar ch setgelgui iim saihan bolomj garch bhad mongol aimaguudaa negtgej saihan uil hiih bolomj zondoo bhad neg muu manjiin sheesiin toloo amidraad bhdaa yahav dee......mandahai tstsen hatan tegehed yaj altan urgiin haaniihaa tsusiig urgeljlullj blaa ....balai hatanii tuhai unshihaas oi gutchlaa .....mongolchuud manjiin ued l sularch doroitson....altan urgaa tasalj hoorondoo alaltsaj manjiig gargasanaas l odoog hurtel doroi yavj bna
2016-10-07
manj halh 2 holbogvi uls toriin shaltgaanar negds:
MANJ XUJAA 2IG YLGAJ SUR MALNUUDA OIRADUUD OORSDINHO BURUUGAAS BOLJIL HYDUULSAN
2016-08-18
manj:
YG L MONGOL YNHANUUD MANJ TOR BARIACH IX XUTSAN BIZ.
2016-08-18
oogii:
ene l lav manj esvel hujaagiin shees baihaa
Зочин:
Estoi ynztai
2015-09-19
Зочин:
ymar nom zohioloos bichsen be
2015-03-30
Зочин:
ymar nom zohioloos bichsen be
2015-03-30
Зочин:
ymar nom zohioloos bichsen be
2015-03-30
manchu history :
amirlangui bish bumbatai. huanhe gedeg n eh hatan. hojim taihu bolson taihu gdg n eh dagina haanii hatan ehiig helne . tuunii huu eyeer zasagch haan nas barsan gedeg ch ugui ym . hairt tatvar em n uvchuur nas barahad orcholongiin toosnoos holdoj sumd huvraga bolj 54nasandaa uhsen. manjiin haad hezee china emtei baigaagui ene horiot baisan. bumtai taihu china net n xiao chuang mishi. china survalj hudal orjuulaga buruu b.a daa setguulcjee sain sudalj baij bijuul deer ym shig
2015-03-23
Zochin:
Bid hoorondoo daitan baildaj huch chadlaa barj baihad Manjuud ulam huchirhegjij baisan, Herev Manjuud ter uyed hyatadiig ezleegui baisan bol Moongolchuud bidnii huch sularsaniig dalimduulj Hyataduud ezelen udiid bid har hyataduudad uusah baisan baih. Uunees harin Manjuud bidniig hamgaalsan gej bodoj baina daa, Ene ni Mongol tsustai Manj haaduudiin Bidend hiisen sain uil ni baih, Uhaantai Mongol Er ch bai Em ch bai hun hezee ch Eh Oron Mongoloosoo urvadaggui uym!!!
2013-07-08
dfghjmkl:
oo tgeed mongol hatan bsan um bol eh oronoo chuluuluulchihgui enh amgalangaaraa mongoloo ezluulchihsen bzdeee balain zuger
2013-07-07
tamgach:
TYYH YU YGYILEN VE TERIIG L ODOO IREEDYIDEE ALDAAGYI ASHIGLAASAI GESENDEE L TYYHEE UHAJ SUDALJ IRSEN SHY DE. MANJ BOL OLOON OLON NYYDELCHIN TORT ULSUUDIIN NEGEN ADIL HUJAD UUSSAN SYYLCHIIH NI UGSAATAN BOLVUU DARAAH NI OVORMONGOL AHAN DYYS MINE UDAAH NI BID TYYNII UDAAH NI BURIAD U INGEJ BOLOHGUI BID HYISEE MON EDIIN ZASAG TUSGAAR TOGTNOLOO HAMGAALAH HEREGTEI MONGOL HYN BYR ODOR BYR EH ORON MONGOL ULSIIHAA TOLOO CAG MOCH BYRIIG ARIVLAN HOGJIH YOSTOI YGYI BOL BID DAHIN HOHIRNO
2013-06-06
HOHZYRH:
manj mongol ni 2la DNAiin huvid 1 ugsaatan mon solongos huja 2toi yamarch holboogyi huja bol manj bish solongos bol mongol bish gedgiig l mongolchuud martah yosgyi urag barildhaa ch ceerleh heregtei
2013-06-06
tamgach:
manj bol mongol bish mongol cusaar ulsaa barij baisanch mongliig mine mohooj baisan yum shy 9cagaanii beleg sym hiided erchyyd ni yr hyyhedgyi yhtlee tangad nom shytdeg ni manjiin nyslasan chuluu shy tegeedch mongolchuud chon dagsan jingeriig tyryylj nuhdag ni iiml uchirtai
2013-06-06
ррррррр:
ррррррррррр
2013-04-10
ЗОЧИН:
толгойгүй хүн ичиг ичиг
2013-04-01
Зочин:
Гоё юмаа. Харин энэ эх сурвалжийнх нь блог хаалттай байхын
2013-02-23
marduk:
bitiii hereldeeeee.manjuud chini tungusuudiiin udam baihguiyudaa yaagaav dersu uzala...nohoigoo chargand hulldug garuud .chukcha.tundriihan.ykut.buur sanahgui bgaa bolzuunii manlai manai neg duuchnii nutag usniihan.tednii udam gesiishdeee.eniig nadaa neg laaaaag ym meddeg hun nomooroo damjuulj helsiishdee.ter hun bol Amar said shuu dee.ter unen geseeen.
2013-01-27
zocnin:
Abka abci saikan bii . Awgai awah saihn bna geedl manai manj helnii youtnuud ineelddeg sen . tenger yutai saihn be gesen yg l dee manj helnii youtnuud erdem sinjilgeenii ajlaaraa iim tyyhiig mongolcnuudddaa hiitelmeer bna . Mongolcnuudaadaas ih hemjeenii tatwar awcn . eryy shyylt ih yzyyldeg bsan tuhai bid tuhain yed orcnuulj yzdeg l bsan . sonitholtoi hicneel bsan shyy . Manj helnii BYuanaa bagh bgaa yu .s
2013-01-20
өлзий:
манжийн дарлал гэж байгаагүй гэдгийг түүх гэрчилдэг. Монгол ноёд гүнжийг нь төвийн гэр сахигчаар үлдээж, хятаджсан гэж өрөвддөг байсан. Хошууны ноён өөрийн дураар амьдарч засаглаж байдаг. Харин орсоууд монголыг 70 жил дарлаж бидний тархийг угааж манжийн дарлал гэ жзохиосон юм. Манжийн цэрэг гэж монголд байгаагүй. Оросууд ойрдтой хавсран довтолж Байгал нуурыг авсан. Оросын зохиомол түүхийг залуус хөгшингүй итгэх нь аюултай.
2013-01-18
ania:
Мөнхийн юм гэж байдаггүй болохоор энэ хатныг бахархахаас өөр юу гэх билээ Магадгүй энэ эмэгтэй төрийн эрх бариагүй бол монгол минь юу болсон байхыг бид яаж мэдэв
2013-01-18
Зочин:
Манж 200 жил монголыг дарлаад эрлийз болгоод сөнөсөн. Тэр үед 50 сая манж байсан. Манжийн амбаны хэрэм буюу ул мөргүй газар үгүй. Монголчууд өнөөдөр шиг эрх мэдлийн төлөө намуудаар дамжин өрсөлдөх юм бол юун хөгжил,юун язгуур тэнгэр их хурлын зарим гишүүд шиг тэнэгүүд болж бусдад олзлогдоно.
2013-01-18
Manj bol zurchid ugsaanii nuudelchin suurishmal hosolson ard tumen.Manjin olon tarhai butarhai aimguudiin Nurhaci baatar anh negtgej manj chin ulsiig baiguulsan.Nurhaci in 11deh huu buyu Hong taij 1625ond 12nastai Bumbataig baga ehnere bolgoj awsan bumbatai n 1613-1688on hurtel amidarsan.Hasariin udam buyu horchind torson baidag.
2013-01-18
sasa:
манж үндэстэн монгоын тасархай зүрчид овгийнхон улаан залаат нэг туган дор бсан овог аймаг шүү
2013-01-18
batjargal:
Монгол ноёд л манжын хааны ордонд бүсэндэх хутгатай гаа орж болдог бсан гэдэг Хятад хүн монгол хүнтэй ураг барилдах хүртэл хориотой бсан гэдэг шүү одоо ч өнгөрчээ хөөрхий
2013-01-18
teneg:
tenegteed bai
2013-01-18
dag:
yg zuv
2013-01-18
mgl:
xarin tiim
2013-01-18
xudlaa...tegwel ter tor barij baisan gex tsag xugatsaanii ued jinxene xalx oirodiiig buulgaj xyadaj baisan tsag uetei taarch bn...yamarch mongol gesen setgel alga baisan bn daa...
2013-01-18
batjargal:
Монгол ноёд л манжын хааны ордонд бүсэндэх хутгатай гаа орж болдог бсан гэдэг Хятад хүн монгол хүнтэй ураг барилдах хүртэл хориотой бсан гэдэг шүү одоо ч өнгөрчээ хөөрхий
mgl:
xarin tiim
Bat:
Манжийн төрөөс явуулж байсан нэг бодлого бол хятад , монгол 2-ыг ямагт тусад нь байлгаж , шаардлага гарвал нэгийг нь нөгөөгөөр даруулж байх бодлого байсан юм
2013-01-18
Өнөрөө:
Тийм болохоороо л манжийн төр Монгол руу хятадуудыг орохыг зөвшөөрдөггүй байсан байх нь. Амирлангуй хатан ардаас хамгаалж байжээ. Хэрвээ шороон түмэн хятадууд манайд орж ирсэн байсан бол тавхан зуун мянган хүнтэй монголчууд аль хэдийн уусаад устах байжээ.
2013-01-18
Bat:
Манжийн төрөөс явуулж байсан нэг бодлого бол хятад , монгол 2-ыг ямагт тусад нь байлгаж , шаардлага гарвал нэгийг нь нөгөөгөөр даруулж байх бодлого байсан юм
ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН БИЧИЖ БАЙГАА СЭТГЭГДЛҮҮДИЙГ ЭЭ, ИЧИГ ИЧИГ
2013-01-18
зочин:
харин ч манжийн хаадыг монгол цустай болгосон ачтан юм биш үү. монгол цусны үүрэг мэдээж их байсан байж таарна. манжийн хаадууд монгол хятад хоёр хэл зэрэгцүүлж хэрэглэж ирсэн нь ийм л учиртай байгаа юм.
2013-01-18
зочин:
харанхуй бүдүүлэг гэж оросуудын толгой угаалт. яг үнэндээ олон зуун сүмийг оросууд зориуд устгаж, монголын түүхийн олон зүйлсийг оросын музейд аваачиж тавьсан юм. харанхуй бүдүүлэг байсан гэж барууны үзэл сурталд толгойгоо угаалгасан оросуудын зохиосон үлгэр. хятад бол угаасаа хаалттай байхыг боддог улс байсан. гадаад ертөнцөөс дандаа тасарч байсан улс. ийм ард түмнийг СОР УДИРДАГЧ удирдлаа ч өөдлөхгүй үндэстэн. ОДОО Ч ХЯТАД ХААЛТТАЙ КОММУНИСТ ОРОН ХЭВЭЭРЭЭ. ЭНЭ БОЛ МОНГОЛ МАНЖИЙН БУРУУ БИШ БАЙХ
2013-01-18
монгол:
ЧИ МАНЖ ХЭЛНИЙ ЦАГААН ТОЛГОЙГ АМЬДРАЛДАА ГАНЦ Ч УДАА ХАРЖ БАЙСАН УУ. ЭХЛЭЭД ХАР ДАА. ИНТЭРНЭТЭД БАЙГАА БАЙХ. ЯГ МОНГОЛ ХЭЛНИЙ ЦАГААН ТОЛГОЙ БАЙДАГ ЮМ. ДУУДЛАГА НЬ Л Т,Д ГЭХ МЭТ ҮСГИЙН ДУУДЛАГА НЬ ЖААХАН АКЦЕНТТАЙ Л БОЛОХООС БИШ. . ЭНЭ ИХ СОНИН.
2013-01-18
ЗОЧИН:
МАНЖУУД НҮҮДЭЛЧИН ЗҮРЧЕН АЙМГИЙН ГАРАЛТАЙ ХҮМҮҮС. МОНГОЛ МАНЖ АМЕРИКИЙН ИНДИАНУУД ИЖИЛ ГЕНТЕЙ ГАРСАН ГЭНЭ ЛЭЭ. АРГАГҮЙ Л ДЭЭ. ХООРОНДОО ИХ ХУТГАЛДСАН, НҮҮДЭЛЧИН УГСАА Ч ОЙРОЛЦОО БАЙХ. ЯМАР Ч БАЙСАН МАНЖИЙН ХААН УГСАА БОЛ МОНГОЛЫН ЯЗГУУРТАНЫ УГСААТАЙ ЦУС ХОЛИЛДСОН. МОНГОЛ ХАТАДТАЙ БАЙСАН. ЭНЭ ТАЛЫН СУДАЛГАА БАГА БОЛОХООР МЭДЭЭЛЭЛ МОНГОЛД МУУ БАЙНА. ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ ТӨРИЙН ТОЛГОЙДОО 1000 ЖИЛ ЗАЛЛАА, 20-Р ЗУУНД Л ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГЭЖ ЯРЬДАГ ОРТОЙ ГЭДГИЙГ ДЭЭРХ НИЙТЛЭЛ ХАРУУЛЛАА ДАА.МОНГОЛЫН ЭРЛИЙЗ МАНЖ ХААД Л БАЙЖ ДЭЭ
2013-01-18
МАНЖ:
МАНЖ НАР МОНГОЛЧУУДТАЙ ХОЛБООГҮЙ. ХАРИН МОНГОЛЫН ДЭРГЭД ШАЛБААГ ШИГ ӨЧҮҮХЭН ХАРЬ ҮНДЭСТЭН БАЙСАН ЮМ АА. ҮНЭНДЭЭ МАНЖ НАР МОНГОЛЫГ УЧИРГҮЙ БАЙЛДАЖ ЭЗЛЭЭД БАЙСАН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МАНЖИД ЭЗЛЭГДСЭН НЬ МОНГОЛЧУУДЫН ЦЭВЭР ӨӨРИЙН БУРУУ БАЙСАН. МОНГОЛЧУУД МАНЖТАЙ БИШ ХООРОНДОО ХАМГИЙН ИХ ЦУС АСГАРУУЛАН БАЙЛДСАНЬ ТҮҮН ДЭЭР МАНЖ НАР БАГА ЗЭРЭГ ТОГЛОЛТ ХИЙСЭН. ЕР НЬ ХАЛХ ОЙРДЫН ТЭМЦЭЛ Л БАРАГ МОНГОЛЧУУДЫГ САЙН ДУРААРАА МАНЖИД ДАГАХАД ХҮРГЭСЭН Ш ДЭЭ. ТҮҮНЭЭС БИШ МАНЖ НАР БОЛ ӨЧҮҮХЭН ҮНДЭСТЭН БАЙСАН.
2013-01-18
ЗОЧИН:
МАНЖУУД НҮҮДЭЛЧИН ЗҮРЧЕН АЙМГИЙН ГАРАЛТАЙ ХҮМҮҮС. МОНГОЛ МАНЖ АМЕРИКИЙН ИНДИАНУУД ИЖИЛ ГЕНТЕЙ ГАРСАН ГЭНЭ ЛЭЭ. АРГАГҮЙ Л ДЭЭ. ХООРОНДОО ИХ ХУТГАЛДСАН, НҮҮДЭЛЧИН УГСАА Ч ОЙРОЛЦОО БАЙХ. ЯМАР Ч БАЙСАН МАНЖИЙН ХААН УГСАА БОЛ МОНГОЛЫН ЯЗГУУРТАНЫ УГСААТАЙ ЦУС ХОЛИЛДСОН. МОНГОЛ ХАТАДТАЙ БАЙСАН. ЭНЭ ТАЛЫН СУДАЛГАА БАГА БОЛОХООР МЭДЭЭЛЭЛ МОНГОЛД МУУ БАЙНА. ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ ТӨРИЙН ТОЛГОЙДОО 1000 ЖИЛ ЗАЛЛАА, 20-Р ЗУУНД Л ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГЭЖ ЯРЬДАГ ОРТОЙ ГЭДГИЙГ ДЭЭРХ НИЙТЛЭЛ ХАРУУЛЛАА ДАА.МОНГОЛЫН ЭРЛИЙЗ МАНЖ ХААД Л БАЙЖ ДЭЭ
Түүхч:
Энд зарим хүмүүс хэт туйлширчээ. Манж Монгол 2 адил гаралтай шахуу гэнэ үү. Үгүй ээ. Манж Монгол 2 язгуураасаа өөр угсаа грвалтай угсаатнууд. Манж хэлийг алтай хэл гэдэг ч үнэндээ сүүлийн үед манж хэл монгол хэлтэй гарал үүсэл нэг биш, ер нь алтай хэл гэж байггүй гэж үзэх болсон.Манж нар Монголыг эзэлсэн нь үнэн. Гэхдээ Манж нар цэргийн хүчээр эзлээгүй. Харин Монголын ноёд нь хоорондоо байдлсаар байгаад сүүлрүүгээ арга нь баргдаад Манжид дагасан. Үнэндээ манж нар бол Монголчуудын дэргэд өчүүхэн үнэдэстэн байсан юм шүү.
2013-01-18
sasa:
манж үндэстэн монгоын тасархай зүрчид овгийнхон улаан залаат нэг туган дор бсан овог аймаг шүү
монгол:
ЧИ МАНЖ ХЭЛНИЙ ЦАГААН ТОЛГОЙГ АМЬДРАЛДАА ГАНЦ Ч УДАА ХАРЖ БАЙСАН УУ. ЭХЛЭЭД ХАР ДАА. ИНТЭРНЭТЭД БАЙГАА БАЙХ. ЯГ МОНГОЛ ХЭЛНИЙ ЦАГААН ТОЛГОЙ БАЙДАГ ЮМ. ДУУДЛАГА НЬ Л Т,Д ГЭХ МЭТ ҮСГИЙН ДУУДЛАГА НЬ ЖААХАН АКЦЕНТТАЙ Л БОЛОХООС БИШ. . ЭНЭ ИХ СОНИН.
Manj chinx mongoliin zuun xyazgaariin neg omog esgii tuurgatan nuudelchin Xyatadiig ezlej darlaj baisan boloxoos mongoliig ezleegui. Ezlegdesen ulsdaa elchin said tomildoggui biz dee. Mongold Niislel Xuree, Uliadtai, Xovdod amban said nx baisan ene nx Mongol ulsiig tusgaar uls baisaniig xuleen zovshoorch elchin said buyu odoogiin amban said bailgaj baisan Er nx mongoliig Xujaad ezlegdej baisan gesen zoxiomol tuux yariad bicheed baigaa teneguud Xujaa ruugaa tonilbol taarna. Mongol uls xend ch ezlegdej baigaagui dandaa xoorondoo daitaj baisan. Ix Mongol gureniig mongolchuud oorsdoo l butargasan moxooson ternees gadaad xuchin baixgui odoo ch gesen xoorondoo l temtseldej baina. Ovormongol, Buriad, Tagna Tuva, Xalimag, Tataar geed oorsdoo l oros xujaad ogchixson teneguud chinx bid oorsdoo.
2013-01-18
Manj chinx mongoliin zuun xyazgaariin neg omog esgii tuurgatan nuudelchin Xyatadiig ezlej darlaj baisan boloxoos mongoliig ezleegui. Ezlegdesen ulsdaa elchin said tomildoggui biz dee. Mongold Niislel Xuree, Uliadtai, Xovdod amban said nx baisan ene nx Mongol ulsiig tusgaar uls baisaniig xuleen zovshoorch elchin said buyu odoogiin amban said bailgaj baisan Er nx mongoliig Xujaad ezlegdej baisan gesen zoxiomol tuux yariad bicheed baigaa teneguud Xujaa ruugaa tonilbol taarna. Mongol uls xend ch ezlegdej baigaagui dandaa xoorondoo daitaj baisan.
2013-01-18
solis:
herevee ene tuuh unen bol 15 han nastai hari gazar ochood muusain ,manjuudad darluulaagui bolson l bn sh dee,15 han nastai ohin uuruu l sain duraaraa manjid tatvar em bolood guigeed ochson bish bas l boglogdoj l ochoo biz huurhii
2013-01-18
Энэ магтаад байгаа нь унэн юм бол бид еерийн Их хааны удамд дарлуулж хядуулж харанхуй будуулгийн туйлд хурч байж дээ
2013-01-18
зочин:
харанхуй бүдүүлэг гэж оросуудын толгой угаалт. яг үнэндээ олон зуун сүмийг оросууд зориуд устгаж, монголын түүхийн олон зүйлсийг оросын музейд аваачиж тавьсан юм. харанхуй бүдүүлэг байсан гэж барууны үзэл сурталд толгойгоо угаалгасан оросуудын зохиосон үлгэр. хятад бол угаасаа хаалттай байхыг боддог улс байсан. гадаад ертөнцөөс дандаа тасарч байсан улс. ийм ард түмнийг СОР УДИРДАГЧ удирдлаа ч өөдлөхгүй үндэстэн. ОДОО Ч ХЯТАД ХААЛТТАЙ КОММУНИСТ ОРОН ХЭВЭЭРЭЭ. ЭНЭ БОЛ МОНГОЛ МАНЖИЙН БУРУУ БИШ БАЙХ
Har Honchir:
ta nar mon magtah hunee olvoo ene manjiin hatnii buyanaar mongoliig 200 jil daramtalsan manjiin haad shireendee zalarsan bhad saihan uhaantaigaar ni magtaj bdag naadah chin mongol mon ch yumu bish ch yumu mon bsan bol mongolruu dairhuu????
2013-01-18
dag:
yg zuv
za bid odoo iim baiji tiim baiji geji medemkhiirkhee bolitsgoo tukhain ueiin niigem uls turiin amidral ni odoogiinkhoos shal uur baisan uursdiinkhuu odoogiin amidralyg l oligtoikhon awch yawakhaa khichee
2013-01-17
enh amaglan haan:
ene kinog bi ih uzseg bailaa ter n deer bol hash gedeg nertei ohin suuld n ih hatan boldog tuhail daa kkk bi durtai er n mongolchuud bid hyatddudaas surah zuil ih bii
2013-01-17
Tuhain tsag uedee manjuudad darluulj bish atgaj amidarsan n baharhaltai bish gej u.
2013-01-17
EH ORNOOSOO URVAGCH HATAGTAI!!! MURNII UCHUUHEN BOOL ZURCHIDUUD MONGOLCHUUDWN DUND YAS HAYASAAR BAIGAAD L TUUHIIN TAVTSAND GARCH IRSEN...ODO UR UNDES CH ULDEEGUI... HUH MONGOLWN HUVGUUD BOL BAINAA BAISAAR CH BAIH BOLNO! BOLOOGUI EE BAS HOORONDOO HALH, OIRAD GEED HERELDEED L BAINA. MONGOLWG 3 HUVAASAN CH GURNII DAITAI GEJ...
2013-01-17
зочин:
харин ч манжийн хаадыг монгол цустай болгосон ачтан юм биш үү. монгол цусны үүрэг мэдээж их байсан байж таарна. манжийн хаадууд монгол хятад хоёр хэл зэрэгцүүлж хэрэглэж ирсэн нь ийм л учиртай байгаа юм.
tamiraa:
маш сайхан түүх байна. би монголоороо бахархаж хатан ухааныг биширч байна.
2013-01-17
teneg:
tenegteed bai
Manj bol hujaa bish Tuuhend Zurchidiin Altan uls gej neriidsen baigaa.
2013-01-17
suuliin uyed manj hyataduudiig zohion baiguulalltaigaar saishaasan magtsan iim medee medeelel ih tawigdaad baigaa yamar neg shaltgaantai bolood l ingej bicheed baina da hezee daralj baisan daisnaa magtaj baisiim manjiin udamiin humuus mongold tiim ih boloo yu
2013-01-17
Manj bol hujaa bish Tuuhend Zurchidiin Altan uls gej neriidsen baigaa.
yun mundag baigaa yum neg muu manjiin uvurtl orson huuhen baij mongoloo manjtai huwaaj idsen tuuh l baina
2013-01-17
mongol:
Манж Чин улсын төрийн алтан жолоог атгаж байсан бас нэгэн яруу сайхан түүхтэй gene shvv. mongoliig 300 jil talhisan manjiin tvvh.odoo yu ch vgvi boltloo hyatadad uussan manjiin tvvh.яруу сайхан түүх gene shvv
2013-01-17
MUNDAG EMEGTEI BAIJ EE...
2013-01-17