Номын тухай сонирхолтой баримтууд
2013-01-27

* Эвшээж байгаа тухай уншихад, өөрөө эвшээж эхлэдэг байна. * Урьд цагт номыг  тавиур дээр  “эсрэгээр”, өөрөөр хэлвэл хавтасны нуруун талаар хана руу, нээдэг талаар нь нааш  харуулан  өрдөг байжээ. * Хүүхдийг уншиж сургах хамгийн тохиромжтой нас бол 4-6 нас байдгийг судалгаа харуулж байна. 6-7 наснаас хойш уншиж сурах хэцүү гэнэ. *  Хүмүүс  долоо хоногт дунджаар 6,5 цаг  уншдаг байна. * Америкийн Йелийн их сургуулийн судалгаагаар,  гуравдугаар ангидаа муу уншдаг сурагчдын дөрөвний гурав нь дунд сургуульд мөн тийм хэвээрээ байдаг аж. * Нэг роман бичихэд дунджаар 475 орчим цаг ордог байна. *  Урьд номын санд номуудыг тавиурт гинжээр гинжилдэг байжээ. * Өнөөдөр худалдаж байгаа бүх номын талыг нь 45-аас дээш насны хүмүүс худалдаж авдаг байна. * Уран зохиолын ном тогтмол уншдаг насанд хүрсэн хүмүүс сайн дурын юмуу буяны ажлыг хоёр хагас дахин илүү эрхэлж, спортын арга хэмжээнд нэг хагас дахин их  оролцох хандлагатай байдгийг АНУ-д явуулсан судалгаа харуулжээ. * Эмэгтэйчүүд бүх номын 68%-ийг худалдан авдаг байна. * Олонх  уншигч 18 дахь хуудсанаас унших сонирхолгүй болдог байна. * 2007 оны есдүгээр сарын 13-22-нд Уругвай улсын Пайсанд хотын худалдааны “Мас” төвд  олон хүн  хамгийн удаан буюу 224 цагийн турш номыг чанга дуугаар уншиж,  сүүлд нь зургаан хүн үлджээ. * Бичиг үсэг  муу мэдэх нь   цалин аваагүй, ашиг орлогоо алдсан, бүтээмж буурсан зэрэг хэлбэрээр  бизнес болон татвар төлөгчдөд жил бүр 20 тэрбум ам. долларын хохирол учруулдаг гэж үздэг байна. * Ном  хулгайлдаг хүнийг библиоклептоман  гэдэг.  Хамгийн зартай хулгайчдын нэг нь  Стивен Блумберг гэдэг хүн бөгөөд тэр 268 номын сангаас 23 мянга гаруй ном хулгайлжээ. Тэр барагцаалвал 20 сая доллараар үнэлэгдэх цуглуулгаа бүрдүүлэхийн тулд номын санд салхивчийн систем болон тэр ч байтугай цахилгаан шатны хөндийгөөр дамжин орох зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг байжээ. * “Номын өт” гэдэг нэр томъёо  номын нугасны хэсгээр хооллодог өчүүхэн жижиг шавьжнаас үүсчээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Туяа:
Гайхалтай
2018-11-22
namuunaa:
mash ih taalagdlaa
2018-02-08
Хувьжаргал:
Номын мэдээлэл
2017-10-23
Ариунаа:
үнхээр гоё байна
2017-10-10
erka:
Үнхээр гоё юм
2017-02-13
Ану:
гоё юм байна
2017-02-05
Гэрлээ:
Гоё юм байна
2017-01-11
балжа:
Хөөрхөн юм бна
2016-10-10
балжа:
Хөөрхөн юм бна
2016-10-10
балжа:
Хөөрхөн юм бна
2016-10-10
CashBoy321:
Goe l yum bn
2015-12-18