Линдсей Лохан нууцлаг гурвалжин шивүүлжээ
2013-02-01

Холливудын томоождоггүй оддын нэг гэгддэг Линдсей Лохан саяхан шинэ шивээс хийлгэжээ. Түүний шинэ гангараа нь баруун гарынх нь шууны дотор талд улаан өнгийн давхар гурвалжингийн шивээс. Чухам ямар учиртайг одоохондоо Лило хэнд ч тайлбарлаагүй байгаа. Нууцлаг гурвалжин доор нь хар өнгийн ямар нэг бичиг байгаа. Шивээсийг харсан хүмүүс “ Хортой эсвэл хориглосон зүйл дээр байдаг анхааруулга шиг л  юм байна” хэмээн даажигнаж байна. Лило энэ шивээсийг зүгээр л саваагүйтэж хийлгэсэн нь эсвэл шашны үүднээс  ямар нэг зүйлээс хамгаалалт болгож хийлгэсэн үү, гэдэг тодорхойгүй байгаа. Иймэрхүү давхар гурвалжин нь муу зүйлээс хамгаалдаг гэж үзэх тал бий. Шивээсний нууцыг Лило тайлбарлах  хүртэл нууцлаг гурвалжин нууц хэвээрэй үлдэх нь ээ.   Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
sanhuugiin tamga l bn
2013-02-01