Хууль бусаар олгосон лицензүүдийг төр мэдэлдээ авлаа
2013-02-03

Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон  АМГ-ын дарга асан Л.Батхуягтай холбоотой мэдээллийг АТГ-аас өнгөрөгч баасан гарагт өгсөн юм.

 Анхан шатны шүүхээс 2.6 жилийн Д.Батхуяг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар, Л.Даваацогт нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалтаар олгох ёстой ашигт малтмалын нийт 106-н ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад олгож Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан.

Ашигт малтмалын газраас  өнгөргөч 2009 оны есдүгээр сарын 05-25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутагт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд, 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтыг гүйцэтгэхэд “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогджээ. Улмаар  тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх 4 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны 2 дугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягын найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсан.

Баянгол дүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж нийт 107-н ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлүүдийг төр өөрийн мэдэлд авсан байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
Ser-Od:
Uul uurhain lizhenz nereer mongoliig hudaldcan hulgaich nariig tsegzhleh heregtei.Mongoliig hedhen oligarhi medeed hudaldchihcan ene acuudliig tsegzhleh talaar Elbegdorj yagaad duugyi baigaad baidag yum be.Bayarzhogtooc ehleed barij shorond ni hiigeech.
2013-02-04
zochin:
2.6 jiliin yal ogood bhdaa yadiin alaach mgliin omchiig hudaldsan novshiig
2013-02-03
S.bayariin buunii noxoi.tsewerxen geed baisan bayar mongoloo xudaldchixaad orgono zailsan nuxuriig bariwchlaachee. Bayariin daalgawaraar xiisnee xuleexgui bna aa daa
2013-02-03
zochin:
Err
2013-02-03
Tsetsgee:
Tsaaz ogoochee yunoi cin 2 jil ve
2013-02-03
Tsagaan zahtnuudiin avch baigaa yal n hiisen heregiinh n hor hunuultui n haritsuulahad yos todii l yum baih yum daa. Iim yalnaas daraa daraagiin nohduud n aih n yu l bol
2013-02-03
taraagdsan buh letsenziig huraah heregtei , uldsen orduudaa hoit uedee uldee e.S. BAYAR, S.BATBOLD NARAAS YAL ASUUH HEREGTEI, ALIIN BOLGON luivarchidiig zugeer ongorooh yum be.
2013-02-03
SANAL:
ZANJIIN BAYRIIG AMERICAAS OLJ IRJ YL ASUU
2013-02-03