“Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо
2013-02-08

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж  төсөл”-ийг хэрэгжүүлэхийг ний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  нарт даалгалаа. Төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах юм. Төслийн удирдах хороо байх бөгөөд хорооны удирдлагад төслийг хэрэгжүүлэх нэгж байна. Харин нэгж нь дотроо автозамын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хотын төв” дэд төсөл, гэр хороололд шинээр гудамжны сүлжээг бий болгож, инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх “Гэр хороолол” дэд төсөл, хотын төвийн автозамын хэт ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх “Хурдны зам” төсөл гэсэн 3 дэд бүтэцтэй байх ажээ.
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Гудамж төсөл хэрэгжснээр .Гудамжаар засмал зам тавигдаж мөн гэрэл дохио тавигдсанаар машиний тугжирэл багсах сайн талтай. Тендэрээ мөнгө идэхгүй кампан сонгоорой .Хотын удирдлагуудаа.
2013-02-14
111:
engeed harahleer Ardiin nam yag yu hiij bsan ym be? tatvariin tusviin mungiig tsohiood l suuj bdag bsan ym u haashaa ym?
2013-02-12
Явган хүний зам үнэхээр байхгүй байна шүү дээ.
2013-02-08