Ханхүүгийн гэрээс чагнах төхөөрөмж олдов
2013-02-13

Их Британийн ханхүү Уильям, гүнж Кейт Мидлтон нарын амьдарч буй  “Kensington Palace”-ийг шинэчлэн зарим өрөөнүүдийг засварлаж байгаа. Мэдээж хэрэг энэ ажил хааны удмын бяцхан хүүхэд мэндлэх гэж байгаатай ч холбоотой. Засвар хийх үеэр тэдний гэрээс хоёр ч чагнах төхөөрөмж олж илрүүлсэн байна. Уг чагнах төхөөрөмжийн нэг нь гал тогооны өрөөнөөс, нөгөө нь тэдний унтлагын өрөөнөөс олдсон байна. Хосуудын нууцыг чагнах зорилготойгоор эдгээр төхөөрөмжүүдийг суурилуулсан нь тодорхой. Гэхдээ зөвхөн хувийн журмаар ашиглах гэж байсан уу, эсвэл тэдний хувийн мэдээллийг олон нийтэд зарлахаар завдаж байсан уу гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Дуу хураагчид бичигдсэн зүйлст ихэвчлэн тэдний хоорондын энгийн яриа бичигдсэн байжээ. Энэ хэргийн гол эзнийг Уильямын хойд эх Камила Паркер-Боулес хийсэн байж болзошгүй гэж Английн шар хэвлэлүүдэд бичиж байна. Өмнө нь ч тус харшид олонд дэлгэгдээгүй ч таагүй уур  амьсгал дэгдэж байсан аж. Тэдгээр бүх хэргүүдэд Камила ямар нэг байдлаар холбоотой байдаг байжээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин