Ерөнхий сайд анхны хичээлийг нээж, хонх цохино
2013-02-19

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь Хүний Хөгжлийн Институттэй хамтран “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч”  төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн  “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” сургалтын нээлт маргааш 11.00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлах Хувь хүний хөгжлийн Институтын сургалтын байранд болно.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны хичээлийг нээж, үг хэлэхийн зэрэгцээ хичээлийн нээлтийн хонхыг цохино. Хувь Хүний Хөгжлийн Институт нь нийгмийн бүх давхаргад, тухайлбал, оюутнууд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон хүн бүрт Амьдрах ухаан- Амжилтын Хөтөч хөтөлбөрийг хүргэх юм. Зөвхөн мэдлэг, мэдээлэл  дамжуулдаг биш харин хүмүүсийг амьдрах ухаанд сургаснаар амжилт , хувийн өсөлт хөгжил, санхүүгийн эрх чөлөө, эрүүл амьдрал, эвтэй гэр бүл болон зөв сайхан харилцаа руу хөтөлдөг гүүр болохоороо онцлог аж. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
haana yum be
2013-02-19