Их хэмжээний эрдэнэс алдагджээ
2013-02-20

Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал дээр даваа гаригийн шөнө зэвсэглэсэн этгээдүүд 467 сая ам.долларын үнэ бүхий эрдэнэс дээрэмдсэн хэрэг гарсан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Цагдаагийнхны мэдээлж буйгаар Брюсселийн нисэх онгоцны буудал дээр хоёр автомашин бүхий зэвсэглэсэн найман этгээд нисэх онгоцонд ачихаар эрдэнэс тээвэрлэж явсан бүхээгт тэрэгт халджээ. Брюсселийн цагдаа нарын мэдээлснээр бүлэг дээрэмчид Швейцарийн зорчигч тээврийн онгоцны ойролцоо зогсож байсан эрдэнэс ачсан бүхээгт тэргийг дээрэмдээд нисэх буудлаас салсан хатуу хучилттай замаар зугтсан байна. Бүлэг этгээдүүд нийтдээ 350 сая евро /467 сая ам.доллар/-ийн эрдэнэс дээрэмдсэн гэж албаны хүмүүс мэдээлсэн юм. Тэд бүгд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн бөгөөд бүрэн зэвсэглэсэн байжээ. Дээрэмчид онгоцонд орж ирээд нислэгийн ажилчид болон зорчигчдод буу тулган заналхийлсэн ч сум тавиагүй тул хэн нэгэн шархдаагүй өнгөрчээ. Тэд ердөө гурван минутын дотор л алмазыг аваад явсан гэж гэрчүүд мэдүүлжээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1.Брюсселийн цагдаа нарын мэдээлснээр бүлэг дээрэмчид Швейцарийн зорчигч тээврийн онгоцны ойролцоо зогсож байсан эрдэнэс ачсан бүхээгт тэргийг дээрэмдээд нисэх буудлаас салсан хатуу хучилттай замаар зугтсан байна. 2.Дээрэмчид онгоцонд орж ирээд нислэгийн ажилчид болон зорчигчдод буу тулган заналхийлсэн ч сум тавиагүй тул хэн нэгэн шархдаагүй өнгөрчээ.гэжээ.... Дээрэмчидын нэг хэсэг нь онгоцонд орж буу тулган хамгаалж байх хооронд нөгөө хэсэг дээрэмчид нь онгоцны ойролцоо байсан эрдэнэ ачсан тэргийг дээрэмдээд зугтсан болж байна уу.
2013-05-25
кккккк тийм байна шүү. бодвол онгоцон дотор хэсэг хүмүүс нь дайрч орсон юм байлгүй цаадуул нь алмазаа авангаа нөгөө хэдийгээ хаяад зугтчихгүй юу ккккк
2013-02-21
Zailuul orchuulah gej zovj dee ene setguulch
2013-02-20
Yu ch oilgosongui. Ongotsnii oiroltsoo zogsoj baisan mashinaas ongotsond achih gej baisan erdenesiig avad zugtsan geh. Tegsen mortloo ongotson dotor orj buu tulgasan ch geh shig.
2013-02-20