З.Баянсэлэнгийн байнгын хороо ажлаа тайлагнав
2013-02-20

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус Байнгын хороо тайлангийн хугацаанд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн хяналт шалгалтын ажил хийх, Байнгын хорооны гишүүд сонгогчидтойгоо уулзалт хийж төрийн хууль тогтоомж, төр, засгийн бодлого шийдвэрийг таниулах, иргэд сонгогчдын санал бодлыг судлан цаашдын үйл ажиллагаандаа тусгах, олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны чиглэл бодлогыг тодорхойлох зэрэг чиглэлээр ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ мэдээллийн эхэнд танилцуулав.

УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд Байнгын хороо гишүүдийн 75 хувийн дундаж ирцтэйгээр хуралдсан нь бусад байнгын хороодын хуралдаанаас хамгийн өндөр ирцтэй байсан гэдгийг Г.Баярсайхан гишүүн онцлон тэмдэглэж байлаа. Өнгөрсөн хугацаанд НББСШУБХ 20 удаа хуралдаж нийтдээ давхардсан тоогоор 25 асуудал хэлэлцэж, 29 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 20 удаагийн хуралдааны тэмдэглэл гаргасан байна. Мөн 12 хуулийн төсөл / дагалдаж өргөн мэдүүлэгдсэн хуулиудыг оруулаагүй/, 3 УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцсэнээс Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 11 хууль, 2 УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Түүнчлэн Байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс ирүүлсэн 23 өргөдөл, 88 албан тоотод тухай бүр нь хариу өгсний зэрэгцээ нийт 61 албан тоот явуулж, 1022 хуудас хууль, УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох лавлах материалыг хувилж, УИХ-ын гишүүдэд тараасан тооцоо гарсан байна.

Тус Байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцх тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний дархлал олдмол хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгээр ахлуулсан 4 Ажлын хэсэг байгуулж тодорхой удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг, Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нялхсын клиник төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хаяг тогтоох төв болон Өгөөмөр, Бадамлянхау халамж асрамжийн төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэрийн Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, зохих үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.

Мэдээллийн явцад Хүний дархлал олдмол хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын хэрэгжилтийн талаар НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нараас сэтгүүлчид асуулт асууж дэлгэрэнгүй хариулт авлаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
iim ch baingyn horoo baih gej. ene hoyort medleg chadvar gej baina uu
2013-02-22
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гэж гарчигаа зөв тавиачээ сэтгүүлчээ
2013-02-21
zochin:
mash medleggui haragddag shuu.yum baga unshdag bololtoidog oo. bolovsrol nimgen sanagdsan shuu
2013-02-21
bayncelenge baingin horo dargaij barhu ee chaawaasaa zailuulaa
2013-02-21
zochin:
BAYNSELENGIIN BAINGIIN HOROO GEJ BAIHGUI BURUU BICHJEE
2013-02-21
Эх оронч:
Ха ха Үхсэний чинь баянсэлэнгийн байнгын хороо Хол очиж хуцаач Наад тэнэг чинь юу хийж байгаагаа ч ойлгодоггүй юу хийхээ ч мэддэггүй хүмүүсийн хийснийг уншдаг л утсан хүүхэлдэй биз дээ Том том тэнэгтэх юм аа Муусайн малаасаа ч долоон доор жоомнууд
2013-02-21
Good luck.bayanselengee.Chi buhniig chadnaa
2013-02-21
bayanselengiin bish ih hurliin baingiin horoo baih shvv
2013-02-21
Good luck.bayanselengee.Chi buhniig chadnaa
chi uy?
2013-02-21
Y A N H A N
2013-02-21
Bayanselenge gishyynee demjij yavdag shyy. amjilt.
2013-02-21
orndoo sain baihaa
2013-02-20
ogzog ni goe shuu dee
2013-02-20
sain ajillaj baina amjilt husie
2013-02-20
eostoi..Pizdaa gehees uur ug alga
2013-02-20
ogzog ni goe shuu dee
Yan daa ene busgui.
2013-02-20
orndoo sain baihaa
cain bna ocoo cain ajilj niigemiin tylgamdcan acyydakiig xindoj ogox xeprgtri
2013-02-20
bayncelenge baingin horo dargaij barhu ee chaawaasaa zailuulaa