Цагаан сарыг шинэ байрандаа угтлаа
2013-02-21

Монголын мэдээлэл холбооны Юнител групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан “5 байр хөтөлбөр”-ийг анх санаачлан хэрэгжүүлж байсан цаг саяхан.  “5 байр хөтөлбөр I, II, III” хэрэгжиж дуусаад одтой, хийморьтой байрны эздийн түрүүч Хатан Туулын эрэг, Хан Богдын эрэгт цэнгэг агаарт байрлах “Viva city”-ын шинэхэн байрандаа Усан могой жилээ угтлаа. “5 байр хөтөлбөр I, II, III” амжилттай хэрэгжиж дууслаа.

Орчин үеийн хамгийн том хороолол болохоор төлөвлөгдөж буй “Viva city”-ийн бүрэн цахилгаан хэрэгслээр тохижуулсан, Univision-тэй байрны эздээр 7 настай хүү, оюутан залуу, орон нутгийн иргэд тодорсон нь нүдээ олсон явдал болсон юм. Юнителийн үнэнч хэрэглэгч тэднийг азын тэнгэр түшсэн нь энэ билээ. Цаашдаа ч Юнител групп хэрэглэгчдэдээ зориулан олон олон урамшуулал, сюрпризийг барих болно.
Shuud.mn
Сонин хачин