Жолооч нар ажил хаялтаа зогсоожээ
2013-02-25

“Автобус-3” нийслэлийн өмчит компанийн хэсэг ажилчид удирдлагуудтайгаа хөдөлмөрийн хөлс, ажиллах орчны маргаан үүссэн хэмээн өнөөдөр өглөө ажил хаялт зарлаад байсан юм. Харин тэд удирдлагуудтайгаа уулзаж, үүсээд буй  нөхцөл байдлаа танилцуулснаар талууд харилцан ойлголцсон байна. Улмаар жолооч нар ажил хаялтаа зогсоосон бөгөөд одоо үйл ажиллагаа нь хэвийн горимоор үргэлжилж байгаа юм байна. Тус компанийн  хувьд Гачуурт, Хужирбулан, Улаанхуран, Дарь-Эх-Бэлх зэрэг хотын захын хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм. Дээрх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос улмаас дээрх чиглэлд зорчдог иргэд өнөөдөр ажил, сургуулиас нь хоцроож багагүй чирэгдэл учруулаад байсан билээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин