Хүүхэд залуусыг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлнэ
2013-03-01

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат өнөөдөр Монголын Гандболын холбоо, Бейсболын холбоо, Рейгбигийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дүүргийнхээ хүүхэд, залуучуудыг спортоор хичээлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, спортын олон төрлийг хөгжүүлэх, нэгдсэн ойголттой болгох, сургуулиудын биеийн тамирын багш нарыг сургалтанд хамруулах, гэр хороололд байрладаг сургуулиудын биеийн тамирын заалны ашиглалтыг сайжруулах, залуучуудад үнэ төлбөргүйгээр спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэмцээн уралдааныг шат дараатайгаар зохион байгуулах талаар талууд харилцан санал солилцов. Тус дүүргийн орон сууцны хороодын хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх, бусад дугуйлан секцэд хамрагдах боломж нээлттэй байдаг аж. Харин гэр хорооллын хүүхдүүд чөлөөт цагаараа спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх, урлаг соёлын арга хэмжээнд тогтмол хамрагдах бололцоогүй байна. Мөн түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиуд спорт заалаа аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөртэйгээр ашиглуулдаг байдлыг болиулах, спортын олон төрлийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг татан оролцуулан хичээллүүлэх, баг бүрдүүлэн тэмцээн уралдааныг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг Тамгын газрын дарга Д.Мөнхбат онцолсон. Мөн тэрбээр Чингэлтэй дүүргийн зүгээс гэр хорооллын сургуулиудын спорт заалыг ашиглалтад оруулах, тодорхой хэмжээний төсөв санхүүгээр дэмжих бүрэн бололцоотой. Тиймээс бид спортын холбоод руу хамтран ажиллах хүсэлт тавьж, биеийн тамир спортын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах болно гэв. Харин дээрх спорт холбоодын төлөөлөл хэлэхдээ “Бидэнд хичээллэх заал, талбайн асуудлыг шийдвэрлээд өгвөл онолын болон дадлага хичээл явуулах багш, дасгалжуулагч, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуучуудыг баг болгон спортоор хичээллүүлэх, уралдаан тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой” гэдгээ илэрхийлж талууд цаашид хамтран ажиллахаар болсон байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
bataa:
Mongoliin ireedui bolson zaluuchuudaa arhi tamhi, BAR -naas Angid eruul saruul , medleg bolovsrol,tesver hatuujiltai zuv humuujiltei irgen bolon tuluvshin humuujhed enenees uur saihan yum gej yu baihav dee.
2013-03-03
zochin:
Bi zaluudaa tamirchin b.san.Odoo sportoor hicheelleh sonirholtoi b.dag.Odoo 54 nastai.40 nasnaas hoish tolbortei fitneest jildee 1-2 udaa yvj b.dag b.san.Odoo tolbortei sport zaaland yvahad unetei b.na. Sport uneheer uguilegdej b.na.
2013-03-02
Зочин:
Хөгшин залуугүй хичээллэх нь зөв.Нас харгалзан ярьж байгаа _нь төрийн ажилтаны алдаа байна. Гол нь нийтийн биеийн тамир шүүдээ. 1000 тамирчинтай тэднийг шүтээд спорт хөгжиж байна гэж ярьдаг. Үеэ өнгөрөөжээ. 100000 хүн биеийн тамираар хичээллэж эрүүл саруул байх нь чухал.
2013-03-02
Тэ:
Бvгдээрээ л хичээллэмээр бн ш дээ
2013-03-01