“Элсний 13” цуврал 2
2013-03-04

2007 оны хавар  тухайн үеийн УИХ-ын гишүүн  Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нар  цуглаж, намын рейтинг тааруу байна, энэ чигээрээ орвол сонгуульд ялагдах нь, намын удирдлагууд үлбэгэр ажиллаж байна, тиймээс намдаа шинэчлэл хийе хэмээн санал нэгдсэн гэдэг. Тэгээд намынхаа удирдлагад өргөх бичиг бичихээр болж, дэмжигчдийн хүрээг тэлэхээр  “ангийнхныгаа” ухуулах болсон гэх юм билээ. Тэдний энэ санаачлагыг УИХ-ын гишүүн Л.Одончимэд,  Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид,Ч.Авдай нар дэмжиж 13- уулаа болжээ. Ингэж тэд элсний 13 хэмээх гуншинтай болсон түүхтэй.

С.Баярыг намын дарга болгоход гол хөшүүрэг болсон, намаа шинэчлэх баримт бичгийг гаргахад чухал нөлөө үзүүлсэн, тиймээс эрх дархтай гэж бодсон нь  “Элсний 13”-ынхны  хувьд эндүүрэл байлаа. Итгэж найдаж байсан С.Баяр нь эрх мэдэлд хүрээд зүсээ хувиргав. Тэрээр “элсний 13”-ыг биш  бэлтэй , хөлтэй хотын фракцынхныг түших болсон хэрэг. Тиймдээ  ч 2008 оны УИХ-ын сонгуулиар “элсний 13”-т багтсан гишүүд тойрог олж авна гэдэг амаргүй даваа болж хувирав.

Дорноговь аймгаас удаа дараалан сонгогдсон Ц.Шаравдорж нутагтаа дахин нэр дэвших эрхийг өвөртөлж чадсангүй, Сонгинохайран дүүрэгт оноогдлоо.

С.Баярыг мундаг залуу хэмээн магтаж, дэмжиж ирсэн Л.Одончимэд бас л төрсөн нутагтаа дэвших боломжгүй болж, Дорноговь аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурьд  байр сууриа тавьж өглөө. Тэгээд Л.Одончимэд Чингэлтэй дүүрэгт ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржтой нэг тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Үнэндээ нас хэлбийж байгаа энэ хоёр эрхмийг "шахаж", сонгогдоод гараад ирэх магадлал багатай тойрогт илгээж, боловсон маягаар улстөрөөс холдуулсан  гэж хэлж ч болох юм.

Харин тэр үед  УИХ-ын дарга болсон Д.Дэмбэрэл хуульч хүнийх нь хувьд Ц.Шаравдоржийг үнэлдэг учраас УИХ-ын Тамгын газрын даргаар томилсон гэдэг юм билээ.

Л.Одончимэд Чингэлтэй дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бүдэрсэн ч гэлээ   нам нь сонгуулиар үнэмлэхүй ялсан юм чинь ажилгүй үлдээхгүй байлгүй гэсэн найдвар тээж байснаа нуудаггүй. Гэвч хүлээлт нь талаар болсон юм. Тэрээр одоо  Равжаа судлалыг хөгжүүлэхээр   номын мөр хөөж, ном зохиол бичсэн шиг суугаа. С.Баяр лав түүнд гар сунгаагүй. Хүү  Одбаяраа хүртэл Бээжингээс дуудан авчирсан байсан.  С.Баяртай ойр харилцаатай  болохоор аав, хүү хоёрыг дэвшүүлнэ гэж найдсан биз ээ. Гэвч С.Баяр сүүлдээ Л.Одончимэд гуайн утсыг авахаа больсон болохоор шүлэг, яруу найрагт нугасгүй, шаггүй бичих авьяастай учир улс төрөөс холдож, уран бүтээлээ хөөхөд хүрсэн байлгүй.

Саяхан Ц.Шаравдорж УИх-ын Тамгын газрын даргынхаа албан тушаалыг өөрийн хүсэлтээр өгсөн. Бодвол АН боловсон тулгалт үзүүлсэн биз. Ажлаа өөрөө дураараа өг эсвэл шалгуулна гэж “айлгадаг” болоод байгаа гэх. Олны үг ортой гэдэг. Түүний эхнэр нь  бизнесмэн хатагтай. Барилгын салбарт хүчээ сорьж, орон сууцны хотхон босгохоор завгүй гүйж байгаа гэсэн. Тэгэхээр Ц.Шаравдорж хуульч гэргийгийнхээ бизнест хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна энд тэндээс хууль зүйн зөвлөгөө хүссэн хүмүүс тасардаггүй гэж ойрын хүн нь  ярьж байна лээ. Тэрээр МАХН, МАН-ыг нэгтгэх санаачилга гаргаж, захидал бичээд улстөрөөс тийм ч амархан холдох хүсэлгүй байгаа бололтой.  Хэдийгээр МАХН-ын батлахаа сэргээх талаар мэдэгдээгүй ч эхнэрээ тус намд элсүүлээд орон нутгийн сонгуулиар Өмнөговьд нэр дэвшүүлээд байхыг бодоход уугуул намдаа элэгтэй гэж дүгнэж болох л юм.

2004-2008 оны парламентад  номноос салдаггүй, хоёр эрдэмтэн , хууль тогтоогч байсан  нь А.Цанжид, Ч.Авдай нар. А.Цанжид 1996 оноос хойш МАХН-ын Онол арга зүй, үзэл баримтлалыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Зөөлөн намуухан дуутай, нухацтай яриатай энэ эрхэм УИХ-ын гишүүн байхдаа ч санаачлагатай л ажиллаж байлаа. Нөгөө нэг эрдмийн мөр хөөсөн, эрдэмтэн нь  Ч.Авдай гишүүн асан. Тэрээр олон жил ШУТИС -д багшилсан хүн, Монголын нэртэй эрдэмтдийн нэг.  Эрдэмтэн Ч.Авдай улстөрд туршлага тааруухан, нам нь нутгаасаа нэг суудал баараггүй гэж түүнийг 2004 оны сонгуульд нэр дэвшүүлж байсан байх.  Гэвч тэрээр “хатуу самар” гэдгээ харуулсан юм. Элсний 13-т ороод намын шинэчлэл ярьж,  удирдлагуудынхаа  дургүйг  хүргээд эхэлсэн учир түүнд дараагийн сонгуулиар тойрог өгөөгүй. Тэрээр бүлгийн хурал дээр “Ц.Нямдорж тэргүүтэй хэд хэдэн хүнийг дэндүү хоцрогджээ, Юм уншихгүй, хүний үг сонсохгүй. Яаж удирдах вэ дээ та бүхэн, огцорвол таарна” хэмээн шүүмжлэхэд хэн ч өөдөөс нь үг хэлээгүй юм гэдэг.

А.Цанжид, Ч.Авдай нарыг нас нь ахисан гээд улстөрөөс холдуулсан гэхэд хэтрүүлсэн хэрэг биш. Тэд толгойдоо арвин мэдлэг хуримтлуулсан, Монголын нэртэй, зүстэй эрдэмтэд учраас улстөрөөс шахагдсан  ч одоог хүртэл эрдмийнхээ ажлыг хийсээр яваа. А.Цанжид доктор Соёмбо хэмээх сургуультай, Монголын түүхэн сурвалж бичгийн 32 ботийг гаргасан гавьяатай хүн. Одоо ч бүтээлээ туурвисаар. Харин Ч.Авдай ШУТИС-даа ажиллаж байгаа аж.

Элсний 13-т багтсан Р.Нямсүрэн 2008 оны сонгуулиас хойш сураг тасарсан нэгэн. Сэлэнгэ нутгийнх. Дэндүү нутаг амьтай. Ямар сайндаа УИХ-ын гишүүн болчихоод сав л хийвэл Сэлэнгэ рүүгээ явчихна. Түүнд сэтгүүлчид тухайн үед хит болж байсан Халтар царайт киноны хэлгүй Каролье-тэй адилтган хоч өгч байхав дээ. Парламентын хуралдаан дээр түүний амнаас дэндүү цөөхөн үг унасан байх шүү. Сургуулийн багшаас захирал, аймгийнхаа засаг даргаар ажиллаж нутагтаа танигдсан тэрээр 2004 оны сонгуулиар нутгийнхаа иргэдийн дэмжлэгийг авч төрийн түшээ болсон ч “Миний хийх ажил биш юм байна” хэмээн шулуухан хэлдэг байсан гэсэн. Тэрээр одоо бизнес эрхэлж, Сэлэнгэ рүүгээ байс хийгээд давхичихдаг  гэнэ лээ.

Шинэчлэл өрнүүлье гэж анхлан санаачлага гаргасан Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нар албан тушаалгүй, гудамжинд лааз өшиглөөд үлдээгүй.Т.Очирхүү С.Баяртай их ойр харилцаатай  болсон гэх.  Сангийн дэд сайд болоод дараагаар Төмөр замын даргын суудалд заларсан ч хэсэг хугацааны дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Shuud.mn
Сонин хачин
zochin:
odonchimed said baihdaa idsen 4 terbum togrogoo ulsad tolson uu yasan be
2013-04-09
Зочин:
Хариуцсан ажлаа унагасан, муу хийсэн одлочимэд зэрэг хүмүүст дахин ямар ажил өгөх ёстой юм болдоо. Ингэж улиран одсон бөгөөд одоо ач холбогдолгүй зүйлийг бичих нь хэнд хэрэгтэй вэ?
2013-03-04
batja:
lalar
2013-03-04