Хөлбөмбөг: Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
2013-03-06

Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Луиз Фелипе Сколари III сарын 21 – нд Итали, 25 – нд ОХУ – тай хийх нөхөрсөг тоглолтонд оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Энэ удаагийн бүрэлдэхүүнд: Хаалгач : Диего Кавальери («Флуминенсе»), Жулиу Сезар («КПР» Англи)   Хамгаалагч :  Дани Алвес («Барселона» Испани), Марсело («Реал» Испани), Филипе Луиз («Атлетико» Испани), Деде («Васку да Гама»), Данте («Бавари» Герман), Давид Луиз («Челси» Англи), Тиаго Силва («ПСЖ» Франц)   Хагас хамгаалагч: Эрнанес («Лацио» Итали), Фернанду («Гремио»), Кака («Реал» Испани), Лукас («ПСЖ» Франц), Луис Густаво («Бавари» Герман), Оскар, Рамирес (хоёул - «Челси» Англи), Паулинью («Коринтианс»), Жан («Флуминенсе»)   Довтлогч: Неймар («Сантос»), Фред («Флуминенсе»), Халк («Зенит» ОХУ), Диегу Коста («Атлетико» Испани)   Диего Кавальери, Деде, Луис Густаво  нар анх удаагийн шигшээ багтаа дуудагдсан бол 2002 оны Дэлхийн аварга Роналдиньог энэ удаа гэрт нь үлдээсэн байна. Шигшээ багийн цугларалт Швейцарийн Женев хотод III сарын 18 – нд эхлэнэ. Б.Оргил
Shuud.mn
Сонин хачин