Дэд бүтцийг зэрлэг амьтанд аюулгүй байлгах талаар хэлэлцэнэ
2011-11-10

“Говийн аймгуудын дэд бүтцийг зэрлэг амьтанд аюулгүй байлгах, торон хашааны загварын санал, боломж“-ийн тухай төслийн хэлэлцүүлэг маргааш  Дэлхийн банкны хурлын танхимд 10.00 цагт эхэлнэ. Хэлэлцүүлгээр тус бүс нутагт дэд бүтцийн хөгжил буюу төмөр зам дагуу барьсан тор, хашааны зэрлэг амьтдын шилжих хөдөлгөөнд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай санал бодлоо солилцон дүгнэлт гаргах аж. Хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Дэлхийн банкны НЕМО төслийн ахлагч, дэд бүтцийн ахлах мэргэжилтэн Жэймс Рейкарт нар удирдаж, зэрлэг амьтанд аюулгүй торон хашааны загвар, боломжуудын талаар төслийн зөвлөх Кьерк Олсен мэдээлэл өгөх юм байна. Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны шинэчлэл” /НЕМО2/ төслийн үйл ажиллагааны хүрээнд энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин