Европын холбооны худалдааны өдрүүд эхэлнэ
2013-03-21

“Европын Холбооны худалдааны өдрүүд” маргааш МҮХАҮТ-д нээлтээ хийнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр Монголын компаниудад Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавигддаг шаардлагын талаар танилцуулга, тайлбар хийж, тэдгээр шаардлагыг хангахад хэрхэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэлийг бий болгох чиглэлээр харилцан ярилцах аж.

Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний гишүүн компани, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцож холбогдох мэдээлэл, танилцуулгыг хийх юм байна.
 Харин Европын холбооны талаас Европ руу бараа бүтээгдэхүүн экспортлогчдод зориулан 2004 байгуулсан “EU Export Helpdesk” мэдээллийн нэг цэгийн онлайн үйлчилгээний алба, Европын холбооны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны Төлөөлөгчийн газраас мэдээлэл, танилцуулга хийнэ.
Shuud.mn
Сонин хачин