Буйдан дээрээс банк ойрхон
2013-03-25

-Монголд анх удаа банкны бүх үйлчилгээг зурагтаар авах боломжтой боллоо-

Их хотын иргэн бид их зүйлийг бага хугацаанд амжуулж, илүү бүтээлч байх боломжийг байнга эрэлхийлж байдаг. Энэ хэрэгцээг мэдэрсэн Хадгаламж банк, Юнивишн компаниуд үйлчилгээгээ харилцагчиддаа улам ойртуулан, тэдний цаг завыг хэмнэсэн, хялбар үйлчилгээг шат дараатайгаар нэвтрүүлсээр байна.

Цахим банкны үйлчилгээгээр цахиур хагалж буй Хадгаламж банк энэ удаад Юнивишн компанитай хамтран ТВ банк үйчлилгээг Монголд анх удаа цогц хэлбэрээр нэвтрүүлсэн байна.

ТВ банк үйлчилгээ нь Хадгаламж банкны интернэт банк, смарт банкны нэгэн адил банкны бүх төрлийн  үйлчилгээг ая тухтай орчинд, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд ч авах боломж олгож байна. Хадгаламж банкны эрхэм харилцагч Та Юнивишн IPTV үйлчилгээний хэрэглэгч бол буйдан дээрээ тухлангаа дурын банкны данс руу мөнгө шилжүүлэх, цахилгаан, СӨХ болон Юнивишний төлбөрөө төлөх, Хадгаламж банкны салбар, АТМ-ын байршил, цагийн хуваарь харах, валютын ханш лавлах болон банкны бусад үйлчилгээг авах боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Shuud.mn
Сонин хачин
skymedia:
Kk doorh comment ih l tsag zav gargaj bichijdee, aygui bol nuguu Skymedia ni ch baij magadgui hehe
2013-03-28
univision-ыг бүү сонго,сонговол алдана:
ХОГЫН ХОЦРОГДСОН UNIVISION-ЫГ БҮҮ СОНГООРОЙ.ҮНЭН ГАЦАА ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ,ИНТЕРНЭТИЙН ХУРД ГЭЖ ТАГ О ЗААЧИХСАН СУВАГ НЬ СОЛИГДОХ ГЭЖ БААРЧИХНА,ЭЛСҮҮЛЭХДЭЭ ДОЛООЖ ГАРГАХДАА ӨШИГЛӨНӨ.2 ХОНОГЫН ДАРАА ЭНЭ UNIVISION-ООС ЧИНЬ БОЛЬЁ ГЭЭД ОЧХОД ТАНЫ ТӨЛЖ ОРСОН 78000-ААС ГЭРЭЭН ДЭЭР ОГТ ТУСГААГҮЙ 20000 -ЫГ ЧИНЬ 2 ХОНОГ ҮЗСЭНИЙ МӨНГӨ ГЭЖ 5400 ТӨГ АВААД ҮЛДЧИХНЭ,ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХ ГЭЖ УТСААРАА БААХАН ЯРЬСАН,БАЯНБҮРД,ТЭНГИС КИНО ТЕАТР,МУИС-ЫН 2-Р БАЙРНЫ УРД ӨНДӨР ГЭХ МЭТ 2-3 ГАЗРААР НЬ ХАЙЖ ЯВЖ ОЛЖ ОЧИХ ШАТАХУУНТАЙГАА НИЙЛЭЭД ТА БҮТЭН ӨДРИЙН АЖЛАА АЛДАЖ 40000-ААД ТӨГРӨГӨӨРӨӨ ШАТАХ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ.ХАЯАГААРАА ЯВАА ГАЙГ ХОЙМОРТОО БИТГИЙ ЗАЛААРАЙ.ТҮҮГЭЭР ЯВАА ГАЙГ ҮҮГЭЭР БҮҮ ДУУДААРАЙ.МАГНАЙ БАЛГАНСҮРЭН ЖАДАМБАА ТОЙВГОО НАР ШАЛГАМААР ХУЛХИ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ГАЗАР БАЙНА ЛЭЭ ШҮҮ АРД ИРГЭД МИНЬ
2013-03-26