“Унадаг дугуйн өдөр”
2013-03-27

  Замын цагдаагийн газраас санаачлан жил бүр “Автомашингүй  өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн анх удаа “Автомашингүй  өдөр”-ийг угтан долоо хоногийн аян зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 24-нд уг аян эхэлсэн юм. Өнөөдөр уг аяны “Унадаг дугуйн өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал болох бөгөөд энэ сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд 1000 дугуйн парадын талаар мэдээлнэ. Мөн дугуйн хэрэглээг сурталчилсан энэхүү арга хэмжээний тоноглож чимэглэсэн дугуй шалгаруулах уралдаан зэргийг зохион байгуулах талаар мэдээлэх юм. Дашрамд дуулгахад, маргааш буюу гуравдугаар сарын 28-нд “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болно. П.Наран
Shuud.mn
Сонин хачин