Есөн аймгийн 21 суманд хаваржилт хүндэрчээ
2013-03-29

  Манай орны нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. Тухайлбал, Булган аймгийн Булган сум, Дорнод аймгийн Халхгол, Сэргэлэн сум, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Отгон, Цэцэн-Уул,  Сонгино, Тэс сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Төв аймгийн Угтаалцайдам сум, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Хяргас сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн нутгаар цасны зузаан 20-35 см, хунгарлаж шуурсан газартаа 40-60 см болон нягт нь 0.25-0.45 г/см3 хүрснээс нийт есөн аймгийн 21 суманд хаваржилт хүндэрчээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Даян баг, Булган аймгийн Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн, Булган, Чулуунхороот, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Булнай, Түдэвтэй, Яруу сум, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Хужирт сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Хушаат сум, Төв аймгийн Эрдэнэсант, Увс аймгийн Давст, Зүүнговь, Тэс сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Эрдэнэбулган сумаар цасны зузаан 11-19 см, нягт нь 0,20-0,24 г/см3 хүрснээс есөн аймгийн 24 суманд хаваржилт хүндэвтэр байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Хаваржилт:
Хуучин өвөлжилт гэж ярьдаг байсан бол одоо хаваржилтаа дийлэхээ больжээ
2013-03-29