Барилгын 6600 мэргэжилтэн бэлтгэнэ
2013-03-29

  Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх цалинтай сургалт зохион байгуулахаар болсон тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Засгийн газраас барилгын салбарт 6600 мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хоёрдугаар ээлжийн сургалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон байна. Сургалтад бүртгүүлсэн иргэдийг ажил олгогчид ярилцлагад оруулж шалгаруулах юм. Тэнцсэн хүмүүсийг таван сарын хугацаатай бэлтгэж, энэ хугацаанд нэг хүнийг 192 мянган төгрөгаар цалинжуулахаар тооцоолжээ. Энэ талаар Хөдөлмөрийн төв биржийн захирал н.Энхтуяа “Ажил хайгчид ярилцлагад орохоор хасагдчихдаг. Тиймээс ярилцлагад сайтар бэлтгэх хэрэгтэй. Сургалтад хамрагдаад дууссаны дараа гэрээ хийж ажилд орох боломжтой” хэмээн ярилаа. Одоогоор барилгын компаниудад 2000 гаруй мэргэжилтэн дутагдалтай байгаа гэнэ. Харин ажилд орохоор бүртгүүлэгсэд 200 хүрэхгүй тоотой байгааг албаныхан онцоллоо. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин