Йод бие махбодид тийм ч чухал биш
2013-04-01

  Сүүлийн үед мэргэжилтнүүд йодтой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь бие махбодид чухал ач холбогдолтой биш хэмээн үзэх хандлагатай болжээ. Хөрс болон усанд йодын агууламж багатай Оросын нутагт аж төрдөг хүн амд шинжилгээ хийсний дараа тэд ийм дүгнэлтэд хүрчээ. Хүн амын олонхийн бамбай булчирхай элдэв эмгэггүй хэвийн ажиллаж байгаа ажээ. Йод дутагдсанаас биш, харин буруу хооллосноос болж, гэдсэн дэх шимэгдэх үйл явц алдагдсанаар хүний биед асуудал үүсдэг байна.  Энэ утгаар гурилан болон цардуулаг бүтээгдэхүүн, бүх төрлийн мах зэрэг хүнд хоол их идэх нь муу аж. Түүнчлэн орой хооллох зуршил бамбай булчирхайн эмгэг бий болгодог байна. 20 цагаас хойш идсэн хоол шингэц муутайн дээр бие махбодийг хордуулж, юуны өмнө бамбай булчирхайг муутгадаг юм. Өдөр бүр йод хэрэглэж байх шаардлагатай гэсэн яриа ч дэгстэй юм. Бие махбодид йод хэт их байх нь бамбай булчирхайг амралтгүй ажиллахад хүргэдэг байна. Ингэснээр биеийн бүх эд эсэд эмгэг өөрчлөлт үүсгэдэг даавруудын тоог ихэсдэг ажээ. Зүрх дэлсэх, нүд бүлтгэр  болох, уцаар, мартамхай болох зэрэг нь бамбай булчирхай хэт их ачаалалд орсны зарим шалтгаан болдог байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Monster:
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-04-01