25 иргэн ажлын байртай боллоо
2011-11-11

Увс аймаг дахь “Увс хүнс» ХК жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр чацарганы боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь жилд дунджаар 600 тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай бөгөөд чацарганы цэвэр жүүс хийж зах зээлд нийлүүлэх юм байна. Одоогоор ард иргэдийн гар дээрээс нэг килограмм чацарганыг 2500 төгрөгөөр худалдан авч байна. Мөн энэ үеэр тус компани Увс аймгийг гурилаар хангах хэмжээний томоохон гурилын үйлдвэрийг талхны цехийн хамт ашиглалтад оруулсан юм. Энэхүү гурван үйлдвэрийг тэрбум төгрөгөөр босгосон бөгөөд 600 саяыг нь компани өөрийнхөө хөрөнгөөр, үлдсэнийг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээр байгуулжээ. Тус гурван үйлдвэр ашиглалтад орсноор тус аймгийн 25 иргэн байнгын ажлын байртай боллоо.
Shuud.mn
Сонин хачин
LIKE
2011-11-11
ovoodoo, dor burnee l baga bagaar uragsh alxaa bbal bid udaxgui xogjiltei bolno shde
2011-11-11