Оргодлуудыг эрэн сурвалжилж байна
2013-04-02

Ховд аймгийн жирийн дэглэмтэй хорих 457 дугаар ангиас өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд  оргосон ялтан Х.Мягмаржав, Ц.Батбаяр, А.Отгонбаяр нарыг өнөөдрийг хүртэл баривчлаагүй байна. Тэдний талаархи мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газраас ил болголоо.

  Оргодлууд нэг Х.Мягмаржав нь толгойн ар дагзанд сорвитой, хоёр гарын шуунд шархны бор сорвиудтай гэсэн содон тэмдэгтэй. Оргох үедээ ялтны хангалтын хувцас болох саарал өнгийн хүрэм, өмд, хуучин бакалтай байсан аж. Түүнчлэн А.Отгонбаяр нь таван настай охиныг хүчиндсэн хэргээр ял эдэлж байгаад оргожээ.

Содон шинж тэмдэг толгойн ар дагзанд хагарсан, нурууны баруун хэсэг зүсэгдсэн, зүүн мөрөнд хутгалуулсан сорвитой, холын хараа муутай.

Оргох үедээ хар саравчтай малгай, саарал хүрэм, өмд, хуучин бакалтай байсан бол Ц.Батбаяр оргох үедээ саарал хүрэм, өмд, хуучин бакалтай байсан аж. Эдгээр оргодлын талаархи мэдээллийг  Эрүүгийн цагдаагийн газрын  262425, 265680, 265733, 88091166 дугаарын утсаар өгч болох юм байна.

Н.Бүжин  
Shuud.mn
Сонин хачин
454545:
бүгдийн нь учир олдсон энэ мэдээ хэнд ч хэрэггүй болсон
2013-04-20
zochin:
hvchin hiideg muusain maluudiin booviig n taslah heregtei sh de
2013-04-02