МҮЭХ-ноос З.Баянсэлэнгэд санал хүргүүлэв
2013-04-02

  УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НББСШУ-ны Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэд санал хүргүүлжээ. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг холбогдох хуульд заасан хугацаанд шинэчлэн тогтоох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зэрэг саналуудыг хүргүүлсэн байна. Дашрамд дурдахад, МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг буюу цагт 1425 төгрөгнөөс багагүй байхаар тогтоох урдчилсан саналыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлээд байгаа билээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ засгийн гэзэр үнийн өсөлтийг тогтоон барьж чөдахгүй харин статистикийн худал мэдээгээр аргацаан хуурч мэхлэх гэж байна. ҮЭ-ийн байгууллага, ажил олгогчдын байгууллага цалин хөлс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй бол ядуурал гүнзгийрч болохгүй болсныг завшөөрөөд байхад болж байна чадаж байна гэх юм. үүрэн телефоны ярианы төлбөрийг секундэд шилжүүлснээр 30% бууруулана гэсэн нэмэгдүүлээд тавьчихдаг юм байна. МАНАН гын худал амлалт хуурч мэхлэгдсээр байгаад залхасан сонгогчид МАН-ын бүх аргыг хуулж хэрэглэсэнч хууртахаа байж МАН шиг АН-ын шилийг харах бийдээ. АН-ын гишүүд дэмжигчид удирдлагадаа гарсан хууран мэхлэгчидтэйгээ тооцоо хийх болоогүй юм байхдаа
2013-04-02