Амиа хорлохыг завдсан иргэнийг шалгаж байна
2013-04-03

  Баянгол дүүргийн 10 дугаар хороо, VI дугаар бичил хорооллын 27 дугаар байранд 26 настай эмэгтэй, иргэн А нь гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж, амиа хорлохыг завджээ. Уг хэрэг өчигдөр 13.13 цагт болсон бөгөөд  мэдээлийн дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасаг тус айлын тагтаар дамжин цонхоор орон аюулгүй болгож, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.   Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин