Улстөржилт хэрээс хэтэрч, хүний аминд хүрэх нь
2013-04-04

  Төв аймгийн Дэлгэрхаан сумын засаг дарга Ч.Энхбаатар жолооч болох төрсөн ах Ч.Нямбайдаваагийн хамт албаны машинаа согтуу жолоодож яваад хүний аминд хүрэх шахсныг бид өчигдөр мэдээлсэн. Жолооч нь ч өөрөө ч согтуу машинаа бариад явж байдаг гээд бодохоор энэ суманд замын цагдаа байна уу? Эрүүл саруул ухаантай, эрүүл чийрэг биетэй хүнийг хоёр машины голд хавчуулаад метр хэртэй түрж л байдаг.  Үнэн чанартаа энэ бүхэн нь хэт их улс төржсөнтэй холбоотой болж таараад байгаа юм.  Засаг дарга Ч.Энхбаатар, ажилтан  Б.Равданбямба нар өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Төв аймгийн Дэлгэрхаан сумын засаг даргад нэр дэвшин өрсөлдөж байсныг бид өмнө өгүүлсэн.  Б.Равданбямба нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэг удаа олонхийн санал авч хоёр удаа тэнцсэн гэж байгаа. Ийм байхад Төв аймгийн засаг дарга Д.Баярбат Ч.Энхбаатарыг шууд томилсон юм билээ. Сонгуулиар өрсөлдөхөд өөрөөс нь дээгүүр санал авч, сумандаа арай нэр хүндтэй байсан нь Б.Равданбямба. Энэ нь Ч.Энхбаатарын эгдүүцлийг хүргэсэн байж мэдэхээр байгааг ч сумынхан ярьдаг гэж байгаа. Дэлгэрхаан сумын хувьд улс төржилт хэрээс хэтэрсэн. Хөгшин залуугүй, хүүхэд багачуудгүй улс төржиж нам намаараа хуваагддаг.  Эхнэр , нөхөр хоёр хүртэл Ардчилсан нам, Ардын намаараа талцаж баахан хэрүүл хэл ам хийдэг байна. Энэ байдлаас харахад улс төржилт хэрээс хэтэрчихжээ. Одоо бүр бие биенийгээ хөнөөх гэж оролддог, машин тэргээр дайрдаг болж байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын иргэд намаараа талцаж, бие биенээ нүд үзүүрлэж , одоо бүр нууц дайн зарлах хэрэг байна уу? Улс төржилт хэрээс хэтэрч, хүний аминд хүрэх нь ээ. Жижигхэн сумынх нь ард олон хүртэл ингэж хуваагдаж муудалцах ямар шаардлага байгаа юм бэ? Энэ асуултын хариуг хэнээс авахаа ч мэдэхгүй юм. За ингээд согтуу засаг даргынхаа ачаар сар гаруйн хугацаанд хэвтэрт байгаа Б.Равданбямбатай уулзаж ярилцсанаа уншигч танд  хүргэе. Сур: Бие тань ямар байна? Б.Равданбямба: -Одоо болтол босоогүй л байна. Сар гаруйн хугацаанд хэвтэрт байна даа. Сур: Яг ямар гэмтэлтэй гэсэн бэ таныг? Б.Равданбямба: Биеийн зүүн хэсэг тэр чигтээ бүтэн гэмтэлтэй. Баруун мөр зөөлөн эдийн гэмтэлтэй, эгэмний яс гэмтсэн, далны ар тал, хавирганууд бүгд хугарч гэмтсэн. Шилбэний яс хугарч, өвдөгний дээд тойрог үүрчихсэн гэсэн. Бас тойгны холбоос салж хугарсан, зүүн талын гар бугуйнаасаа урагшаа мэдээгүй болчихсон. Бугуй шууны яс хоёулаа хугарсан. Сур: Сонсоход ч хүнд байна. Гэхдээ одоо бие тань сайжирч байна уу? Б.Равданбямба: Сайн эмч нарын ачаар дээрдсэн. Өнөөдөр би гэдэг хүн хөлөндөө долоо,  гарандаа 10 хадаас хадуулчихсан хэвтэж байна. Бүхэл бүтэн долоон хавирга хугарсан гээд бод доо. Бас  дал цуурсан,  бөөр бяцарсан,  тархины хүнд хэлбэрийн доргилттой гэж эмч нар оношлоод байна. Сур: Таныг ийм байдалтай болгосон сумын засаг дарга тань холбоо бариа юу? Б.Равданбямба:  Осол болсноос хойш Ч.Энхбаатар дарга утасаа салгаад алга болсон.  Өнөөдрийг хүртэл ямар ч холбоо бариагүй. Сур: Та хууль хяналтын байгууллагад хандаа юу? Б.Равданбямба:  Осол гарсан өдөр манай эхнэр наад хүн чинь үхлээ шүү дээ эмнэлэгт хүргэж өгөөч гэж засаг даргад хэлсэн гэсэн. Гэтэл зүгээр л байна гээд гэрт маань хүргэж өгсөн юм билээ. Харин өөрөө зугтсан. Манай хүн сумын цагдаатай Ч.Энхбаатар даргыг эрж хайгаад олоогүй ээ. Маргааш нь би хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм. Сур: Та Ч.Энхбаатартай сумын засаг даргын сонгуульд өрсөлдөж байсан гэсэн. Таныг улаан цайм ялалт байгуулаад байхад Төв аймгийн засаг дарга Д.Баярбат таныг биш Ч.Энхбаатарыг томилсон гээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ? Б.Равданбямба:  Үнэхээр би хоёр удаа ялалт байгуулж арай олон хүний санал авсан. Гэвч Д.Баярбат дарга Ч.Энхбаатарыг Дэлгэрхаан сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.  Тиймээс би хууль бус томилолт боллоо гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Сур:  Ямар ч байсан хууль хяналтын байгууллага үнэн, мөнгийг тогтоох байхаа, та биеээ бодож сайн эмчлүүлээрэй. Б.Равданбямба:  Баярлалаа. Тэгээсэй л гэж хүсч байна. Өнөөдөр би босч ч чадахгүй хэвтэрийн амьтан болчихоод байж байна. Харамсалтай байна. Эх сурвалж www.medeelne.mn  
Shuud.mn
Сонин хачин
Ломбо:
Хөдөөд улс төржих нь хэрээс хэтэрсэн юм билээ Хаана юмны жинхэнэ учир начирыг бага мэднэ тэнд тархи угаахад амар шүүдээ Нэгэн суманд ажиллаж амьдарч байгаа хүмүүс нэг нөгөөгөөсөө дээрдээд байх юм бага шүүдээ Үнэндээ бол сумын сонгууль хэрэггүй Нам нэр дэвшүүлдэг бүр ч буруу
2013-04-09
рүүиий:
Энхбаатар даргыг огцруулах хэрэгтэй. Арай дэндүү юм хийж байгаа юм бишүү. Энэ даргын чинь авгай МАН-ын хүн гэсэн биздээ урвачихсан юмуу
2013-04-07
zolo:
Erdene sant dr songulin surtchilga higed ta nar oorsdo arhi uuj bsn yum bishu
2013-04-06
zolbo:
hotos hodoru ywj bsn hun yu gj arhi uuh yum be?
2013-04-06
Mgl:
naad humus chni hudla hun gutgej blohgui shd heni zow heni ni burug togtoson yum u
2013-04-05
çî÷èí:
Õàðâààñ ìàíãàð öàðàéòàé þì áàéíà.
2013-04-05
zochin:
mongolchuudaa evtei baistgaaya urid zugees olon hovdog stoovor chono shulsee goojuulan shirtej baina
2013-04-05
zolo:
Erdene sant dr songulin surtchilga higed ta nar oorsdo arhi uuj bsn yum bishu
zolbo:
hotos hodoru ywj bsn hun yu gj arhi uuh yum be?
Батаа:
Намыг хатуу гишүүнчлэлгүй болгож намууд тараадаг бат илэрхийлэхээ албан ёсоор хүчингүй болгох хэрэгтэй тэгээд сонгуулийн үеэр чөлөөт сонгол хийцгээё л дээ
2013-04-05
Зочин:
Өрсөлдөгч хүнээ ийм байдалд оруулна гэдэг санаатай үйлдэл бишүү.Энэ засаг дарга огцрох байтугай шоронд сууж байх ёстой баймаар одоо хаана юу хийж явна.Хууль хяналтын байгууллага барьж хориогүй юмуу.
2013-04-04
МОНГОЛ:
СЭТГҮҮЛЧ ДАШЦЭРЭНГИЙН МАНАЙ СУМЫН НАМУУД ГЭЭД ГОЁ ӨГҮҮЛЭЛ БАЙДАГ ЮМ ДАА. ТИЙМ Л ЮМ БОЛЖ ДЭЭ
2013-04-04
zarlal:
urdaasaa morgoldson 10 prius yaraltai zarna 99199862
2013-04-04
irgen:
ene arai dendnee tsagdaa nar dor ni oloh estoishdee ineed ym
2013-04-04
øóóä:
Þóí õºäºº,õîòîä ÷ ìààíàãóóä òàëöààä õýðýëäýýä áàéõàä.Õººðõèé òýíýã¿¿ä äîîãóóðàà òàëöàæ õýðýëäýýä ÿâæ áàéõàä ÌÀÍÀÍ-í òîëãîé íü äýýã¿¿ðýý íèéë÷èõñýí áàéãàà ø¿¿ äýý.Óñàí òýíýã¿¿ä ýý,í¿äýý àðàé òîì áîëãîîä õàðöãàà äàà.ÌÀÍ,ÀÍ õî¸ðûí àëü íýãèéã áóñ ÌÀÍ-ÀÍ-ã á¿õýëä íü ñºíººæ,óñòãàõ øààðäëàãàòàé áàéíà.
2013-04-04
mongol:
odoo ter darga ged bgaa Enkhbaatar haana yavaa yum boldoo uuland modon dotor uu ain ?inedtei yumaa tsagdaa guai
2013-04-04
Ариун-Эрдэнэ:
Улс төржилт хэрээс хэтэрсэн нь үнээн. Бид цөөхүүлхэнээ байж намаар хэд хэд хуваагдах ямар хэрэг байгаа юм бэ. Одоо бүр нэгнийгээ алах нь л дээ. Ийм үйлдэл хийсэн Ч.Энхбаатар даргыг огцруулах хэрэгтэй.
2013-04-04
1212:
онцгүй л юм хийж дээ
2013-04-04