Багш нар боловсролын салбарын шинэчлэлийг дэмжиж байна
2013-04-04

  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 1000 багштай уулзлаа. Баянгол дүүрэгт төрийн өмчийн ба төрийн бус өмчийн 42 сургууль, 58 цэцэрлэгтэй. Эдгээр сургуулийн нэгээс 11-р ангид 32502 сурагч, цэцэрлэгт 12000 хүүхэд суралцаж байна. Мөн дээрх сургуулиудад 1616 багш, цэцэрлэгт 433 багш ажиллаж байгаа юм. Тиймээс  боловсролын чанарыг шинэчлэх, “Эрдэм боловсролтой Монгол хүн”-ийг төлөвшүүлэх хэтийн зорилго тавин ажиллаж байгаа салбарын сайд эдгээр багш, ажилчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсох нь хамгаас чухал хэмээн энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ хичээлийн жилд БШУЯ-аас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг нэвтрүүлж “Авьяас” “Ном” “Багш” хөтөлбөрүүдийг баталж ЕБС, цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байгаа. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь хүүхэд бүрийн сэтгэн бодох, зохион бүтээх, урлаг, спортын авьяасыг нээж хөгжүүлэхээс гадна хамгийн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ чадварт итгэж, хүүхдийнхээ мэдлэг оюунд хөрөнгө оруулж, дэмждэг сэтгэлгээг суулгах гол зорилгыг агуулж байгаа хэмээн БШУ-ны сайд хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн “Багш нар сар болгоны эцэст тайлан гаргадаг.Тэгээд зөвхөн сайн тайлан гаргахын төлөө ажиллаад өмнөө байгаа хүүхдүүдээ хөгжүүлэх цаг зав үлддэггүй. Харин одооноос сар бүр тайлан авахаа болино. Багшид хичээлээ хэрхэн заах, хүүхэд бүрийг хөгжихөд хэрхэн туслах вэ гэдгийг өөрөө шийдэх эрхийг нь өгнө. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд өнөөдөр ямар дүн авах нь чухал биш. Хавар анги дэвшихдээ тэр жил мэдэх ёстойгоо л мэдсэн байх ёстой гэсэн шаардлага тавина. Бусад үед багш хичээлээ хэдэн цагаар орж, ямар аргаар яаж зааж, ойлгуулах вэ гэдгээ өөрөө шийднэ. Тэгээд багшийн цалинг нийтээр нь нэмдэг байдлаас илүү багшийн ажлыг зөв үнэлж, урамшуулдаг болно” гэхэд цугласан багш нар алга ташин хүлээж авсан юм. Түүний дараа БШУ-ны сайд багш нарын санал, сэтгэгдлийг сонсч байнга уялдаатай хамтарч ажиллахаа илэрхийлээд багш нарт хандан “Боловсрол дагасан хөгжил гэж байдгаас Хөгжил дагасан боловсрол гэж байдаггүй гэдгийг ирээдүйн эздийг бэлтгэж байгаа багш хүний хувьд, ээж аавуудын хувьд санаж яваарай” хэмээн захиснаар уулзалт өндөрлөлөө. БШУ-ны сайд цаашид дүүрэг бүрт очин нийт багш нартай уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Б.Бат
Shuud.mn
Сонин хачин
MGL-иргэн:
Ганаа. Аж үйлдвэрийн парк гэж үйлдвэрийн цуглуулга биш, харин үйлдвэр-эрдэм шинжилгээ-сургалтын цогцолбор шүү дээ.. Хаана парк байна. Тэнд сургалт эрдэм шинжилгээ хамт байх ёстой. Дорноговийн паркийг сургууль, эрдэм шинжилгээний цогцолбор болгохыг л хүсэж байна даа.Энэ талаар дорвитой ажил хийгээч. Олон жил дэмжсэн.. Үүнийг л хүсэж байна.
2013-05-24
багш:
багшийг цаасаар дардаг асуудал үнэн шүү нэгдсэн нэг хөтөлбөртэй л бол юу гэж цаастай зууралдах вэ дээ мэнэжэрээс дүүрэг нь цаасан буу нэхээд дүүргээс хот нь нэхээд тэгээд л цаасанд асуудал өгөөд байгаа шүү дээ энийг л болих хэрэгтэй
2013-04-07
ЗОЧИН:
сайдаа бага ангийн багшийн цалинг сэтэлд хүртэл нь нэмнэ гэж яриад байсан хэзээ вэ жил харлаа 529.000 аар яаж амьдарч байгааг сайн бодоод үзээрэй хүүхдийн төлбөрт өгөөд голдуу л өлөн зэлмүүн л амьдарч бна шүү дээ
2013-04-07
Зочин:
Дунд сургуулийн багш нарыг шал дэмий цаасаар их дарах юмаа. Хэтэрхий их цаасанд дарагдаж менежрүүдийн даалгаврыг биелүүлэх гэснээсээ болоод багш нар цаасанд гол ач холбогдолоо өгөөд хүүхдүүдэд ерөөсөө анхаарал тавьхаа болиод байгаа шүү.
2013-04-05
kukulkan:
huuhed yalgah mongo tatahaa bolichih. adilhan guilgachinguud baij. mongo tatchihaar baychuuliin huuhduud huviin surguulid l surch baigaa
2013-04-04
Мундаг:
Би хувьдаа их мундаг шударга хэлсэн амандаа хүрдэг хүн гэж боддог.Тэгэж л харагдаад байдаг.Амжилт хүсье.Үзүүлээд өгөөрэй
2013-04-04
болд:
сайдыг дэмжиж байна. бүр шуурхай ажиллаарай
2013-04-04