Дүрс оношлогооны эмч нар туршлага солилцов
2013-04-08

  Монгол-Солонгосын Интервеншналь Радиологийн гуравдугаар чуулган, Монгол-Солонгосын Элэгний хавдар судлалын багийн хоёрдугаар уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Соёлын төвд зохион байгуулагдлаа. Хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нээж, профессор Н.Сүмбэрзул болон Солонгос улсын профессорууд үг хэлсэн юм. Хамтарсан хуралд нийт 21 аймаг, 9 дүүргийн дүрс оношилгоо, элэгний мэс засал болон элэг судлаач бусад мэргэжлийн 200 гаруй эмч нар оролцжээ. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус хурлаар интервеншналь радиолог, элэгний хавдар судлалын хамгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний талаар Солонгосын 16 эрдэмтэн лекц уншсан байна. Түүнчлэн манай эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээг танилцуулж, ховор,сонирхолтой тохиолдлуудын талаар харилцан ярилцсан юм. Уулзалтын үр дүнд хоёр орны эмч судлаачид харилцан туршлага солилцов. П.Наран
Shuud.mn
Сонин хачин