МИАТ ХК шинэ агаарын хөлөгтэй болов
2013-04-13

  Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 онд Америк улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-нд Шинэ боинг 767-300 ER, 737-800 3 ширхэг агаарын хөлгүүдийг худалдан авах тухай гэрээг үзэглэсэн билээ.   Тус агаарын хөлгүүдийн эхнийх буюу Боинг 767-300 ER агаарын хөлөг үйлдвэрлэгдэж туршилтын нислэгийн үйлдэж Монгол улсад 2013 оны 5-р сарын сүүлээр орж ирэхэд бэлэн болсон бөгөөд дээрхи агаарын хөлгүүдийн санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа нь МИАТ ХК төдийгүй ахмад настнуудын хувьд сэтгэлийг нь зовоож буй асуудлыг нэг болж байна. Тус компанийн ахмад настнууд өнөөдөр МИАТ ХК-ийн удирдлагад өөрсдийн тэтгэвэрээс 30 000, 10 000 төгрөг нийт 2 900 000 төгрөгийг шинээр худалдан авах агаарын хөлгүүдийн санхүүжилтэд зориулж хандивлаж Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан Чингис бондын хөрөнгөөр МИАТ ХК-д шинэ онгоц худалдан авч өгнө гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлсэн байна. МИАТ ХК-ийн ахмадын хорооны дарга Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч Р.Батнасангаас дараах зүйлийг тодрууллаа.   Та МИАТ ХК-ийн түүхийн талаар товч дурдвал?   Хариулт: Манай компани нь 90 шахам жилийн түүхтэй. Энэ салбар хөгжихөд бид анх ПО-2   гэдэг онгоцтой үйл ажиллагаагаа эхэлж байлаа. 1956 онд 5 ширхэг Ан-2 онгоцыг авч шуудан, тээврийн нислэгийг хийж эхэлсэн. 1993 онд анхны ерөнхийлөгч П.Очирбат өмнөд Солонгос улсад айлчлах үеэр одоогийн Кореа айрын үүсгэн байгуулагч ноён Ли боинг 727-200 агаарын хөлгийг манай улсад бэлгэнд өгч байлаа. Мөн 2 боинг худалдан авч зах зээлийн хүнд үеийг 3 боинг онгоцтойгоор давж байлаа. 2002 онд 21 дүгээр зууны гайхамшиг болсон боинг 737-800 онгоцыг үйлдвэрээс нь шинээр авч түрээсээр өнөөг хүртэл ашигласаар байна. МИАТ ХК нь зах зээлийн эдийн засагт шилжих үеэс өнөөг хүртэл төр, засгаас хөрөнгө мөнгөний ямар ч дэмжлэг авалгүй Монгол улсын агаарын тээврийн салбарыг ганцаараа нуруундаа үүрч өдий хүргэснийг Монголын ард түмэн мэднэ. Энэ салбарын хүч буянаар Монгол улсын нэр хүнд олон улсын Иргэний нисэхийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж байна. Энэ түүхийг бичилсэн хүмүүсийн  үр хүүхэд ач зээ нар өнөөдрийг хүртэл манай компани болон улс орны чухал салбарт ажиллаж эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Жишээлбэл: МУ-ын анхны гавъяат нисгэгч, улсын баатар Д.Гунгаагийн хүү гавъяат нисгэгч Жаргалсайхан, гавъяат нисгэгч Даравгарын хүү гавъат нисгэгч Пүрэвдорж, анхны сансарын нисгэгч, улсын баатар Гүррагчаагийн хүү Батбаяр зэрэг өндөр мэргэжил, чадвартай боловсон хүчин ажиллаж байна.   МИАТ ХК-ийн өнөөгийн боловч хүчин, техникийн чадавхийн хувьд ямар түвшинд байгаа гэж үзэж байна бэ?   Нисэхийнхний жаргал зовлонг 40 гариу жил биеэрээ амсаж эдэлсэн Монгол улсын гавъяат нисгэгч Г.Жаргалсайхан тус компанийг удирдаж байна. Мөн тус компанид Монгол улсын Их хурал, Засгийн газраас Үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олголоо. Боловсон хүчний хувьд орчин үеийн ямар ч агаарын хөлгийг олон улсын стандартын шаардлагын хэмжээнд эзэмшсэн олон улсын сертифекат бүхий чадварлаг нисгэгч, агаарын хөлгийн засвар, техникийн үйлчилгээг бүрэн хэмжээгээр чанарын сайн түвшинд хийж чаддаг инженер техникийн бүрэлдэхүүн болон орчин үеийн техник тоноглол бүхий материаллаг бааз, бусад нарийн мэргэжлийн албадтай болсон. Монгол улсын нэрийг олон улсын Иргэний нисэхийн хэмжээнд бүрэн төлөөлж чадахуйц боловсон хүчин, техник, тоног төхөөрөмжтэй болсон. Мөн саяхан Олон улсын иргэний агаарын тээврийн аудит шалгалтад амжилттай дүн үзүүлсэн байна.   Та болон бусад ахмад настнууд МИАТ ХК-ийн худалдан авах агаарын хөлгийн санхүүжилтэд санаа зовниж тэтгэвэрээсээ хандивлаж байгаа талаар тодруулаач?   МИАТ ХК-ийн шинээр худалдан авах агаарын хөлгийн санхүүжилт удаашралтай бүтэл муутай байгаа талаар сонсож санаа зовинож байна. Учир нь тус онгоцыг худалдан авах тухай гэрээг Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр байгуулсан. Урьдчилгаа төлбөрийг өндөр хүүтэй зээл авч төлсөн. Үлдэгдэл төлбөрийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байгаа тул бид халуунд халж, хүйтэнд хөрч, алжаал ядрал, ар гэрийн амьдралаа умартан байж, залуу халуун нас, мэдлэг боловсрол, авъяас чадвараа зориулан зүтгэсээр айлын дайтай айл болгоод өнөөгийн залууст хүлээлгэн өгсөн айл маань санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа энэ үед бид зүгээр хараад суугаад байж чадсангүй. Тэгээд компанийн ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүд тус бүр 30 000 төгрөг, ахмадууд тус бүр 10 000 төгрөг нийт 2 900 000 төгрөгийг шинээр худалдан авах агаарын хөлгийн санхүүжилтэд зориулж хандивлаж байна.   МИАТ ХК нь түүхэндээ өөрийн өмчлөлийн шинэ агаарын хөлөгтэй болох энэ үйл явцыг Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар дэмжиж санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө гэдэгт ахмад настнууд бид гүнээ итгэж байна. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд энэ онгоцыг авах нь нэн чухал шаардлагатай бөгөөд улмаар Монгол улсын нэр хүнд, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай гэж үзэж байна. Мөн Солонгосын хойгын хямрал гүнзгийрч байгаа энэ үед тэнд амьдарч ажиллаж байгаа 30 000  гариу Монгол иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахын тулд тэдгээр иргэдийг өөрсдийн онгоцоор татан авах ажиллагаа хийх нөхцөл байдал үүсэж байгааг анхаарч Үндэсний агаарын тээвэрлэгчийг өөрийн гэсэн онгоцтой болох энэ үйл явцыг яаралтай шийдвэрлэх нь чухал юм. Ч.Бат
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
миатынхан даан ч хүнд суртал нь дэндсэн ямар ч хариуцлаггүй газар миатын онгоц дэлбэрэхэд матрын нулимснаас өөр юм олдохгүй
2013-04-14
Зочин:
Өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болоход хүн бүр хүүхэд том гэлтгүй бүгдээрээ хандив цуглуульяа. Гадаад ертөнцөд улсын маань нэрийн хуудас болдог энэ байгууллагаа дэмжье.
2013-04-13
miat-iin nisegch:
dolignosnii huchind tetgevert garahgui yabaa hundeee, baatar avsan hun dolignohgui bol butsaaagaad avchihna gej aij bgaaa bhoo kkk
2013-04-13
хэхэ:
Болж л байна
2013-04-13
Үхэр:
Батнасан юу гээд худлаа юм яриад байна. 90 шахам жилийн түүхтэй ч гэх шиг... Долигонуур зан нь дэндсэн хүн шүү Энэ зан чинь насанд тань тохирохгүй л байна даа
2013-04-13
dfgh:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-13
Muugii:
Saihan buurluud shu. Sain demjih heregtei.uls opon hugjihud gadnii hurungu opuulalt heregtei. Gadnii hurungu oruulagch medeej Zamiin uudeer irehgui ni lav. Medeej Miat-n ongotsoop l irne sh de. Tiim bolohoor iim yumaa uls demjeed yavah heregtei.
2013-04-13
Zochin:
MIAT company ulsiin omch baix estoi.Ene saikhan axmad buurluud,olon jil ajillasan,xuv nemeree oruulsan xumuusiin gayva aldariig burxan tenger medej bgaa.Bid ch gesen tuslax xeregtei.Demjij bn
2013-04-13
lavlahmn:
darga nar ni heden shine ongots hudaldaad avah mungiig ni idchihsen baihad. ingeh hereg baisiim uu. huurhiis!
2013-04-13